БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг өнөөдөр бүртгэж эхэлнэ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг өнөөдөр бүртгэж эхэлнэ. Бүртгэл хоёр хоногийн хугацаанд болох бөгөөд өглөө 9:00-13:00, өдөр 14:00-18:00 гэсэн цагийн хуваариар аймаг, дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст болох аж.

Иргэд бүртгүүлэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн зургаан сард авахуулсан 3.5:4.5 хэмжээтэй хоёр хувь өнгөт цээж зураг, бүртгэлийн хураамж 30 мянган төгрөгийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлсөн баримтыг авч очих ёстой гэнэ.

Мөн солонгос хэлний мэдлэгтэй, тус улсаас албадан гаргах захирамж гаргуулж байгаагүй, 18-39 насны элэгний В, С вирус, тэмбүү, ДОХ, сүрьеэ өвчнөөр өвдөж байгаагүй зэрэг шаардлагуудыг тавьж байгаа аж.

А.Цээсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих