Монголбанкны хуудуутай бичиг дансны нууцыг УИХ гишүүн Г.Уянга дэлгэлээ
УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр өөрийн цахим хуудаснаа Монголбанкнаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон их хэмжээний мөнгөний тоог, баримттайгаар нь дэлгэлээ.
Түүний өөрийн цахим хуудсандаа өгүүлснээр “Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга……гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж шилжүүлсэн баримт. Мөн гэрээ дүгнэсэн актын дагуу 10 сэтгүүлчийн Сөүл явах томилолтын урьдчилгаа…..гэх мэт….” хэмээн бичжээ.
Ийнхүү Монголбанкны алдагдалтай ажилладаг шалтгаан болон бусдад өгсөн буцалтгүй хандив тусламж нэрийдлээр гаргасан мөнгө угаах үйл ажиллагааг илчилсэн нь өнөөгийн Монгол банкны удирдлагуудын буруу үйлдлийг олонд түмэнд илчиллээ.
Мөн түүнчлэн тэрээр энэхүү баримтуудыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид албан тоот явуулж, Монголбанкнаас гаргасан тушаалын хуулбар, шилжүүлэг тус бүрийн гэрээний хуулбарыг гаргаж өгөхийг хүссэн байна.
|
Эх сурвалж www.Fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Zoljargal arai denduu yumaa
Золжаргалын зөв шүү дээ. Аль ч байгууллагад нийгмийн асуудал шийдэх шаардлага гардаг. Харин зарим нэг хүн жилд 2-3 удаа авсан байна уу, үгүй юу. Үүнийг шалгаж буцаан төлүүлэх хэргтэй.
Мөнгөний буруу бодлого явуулж монголыг ийм болгосон байж яаж ингэж чадаж байна? Золжаргалаас энэ мөнгийг гаргуулах хэрэгтэй.
Энэ идэж цаддагүй,Монгол банкыг дампууруулж унагах гэж байгаа Золжаргалаас өөр мэдлэг толгой сайтай хүн ардчилсан намд байдаггүй юм болуу Байсан ч хувааж хамтран мөнгө угаадаг Золжаргалыгаа засагт гарах болгондоо Монгол банкны ерөнхийлөгчөөр тавьдаг юм болуу, АН-ынхан Золжаргалын банкны ажилтангууддаа буцалтгүй гэж олгосон тэр олон сая долларыг буцааж төлүүлээд огцруулья Нэр нь Монгол банкны ерөнхийлөгч боловч нэдэр дээрээ Вальютын ченж нарын ахлагчын ажлыг л сайн хийж байна шүү дээ Уянгыг дэмжиж байна Чамд доллар өгөх гэж магадгүй шүү анхаарал сонор сэрэмжтэй байгаарай УИХ-аас Монгол банкны нөөцөд шалгалт хийх хэрэгтэй Алт маань гадаадад байршчихсан юм биш биздээ.