Элэгний эмгэгийн талаар сургалт зохиогдож байна
УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв Элэгний эмгэг, түүний урхаг хүндрэлийн оношлогоо эмчилгээний менежментээр сургалт зохион байгуулж байна. Албан ёсны статистик мэдээгээр Монгол Улсад хүн амын өвчлөл, хэвтэн эмчлүүлэх, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг бол хоол боловсруулах замын эмгэг. Мөн түүнчлэн төрөл бүрийн шалтгаант /вирус, архи…/ элэгний эмгэгүүд, түүний хүндрэл нэмэгдэж, оношлогоо эмчилгээний асуудал нь эрүүл мэндийн салбарын төдийгүй хувь хүн, эмнэлгийн байгуулага, улс орны эдийн засагт дарамт учруулсан тулгамдсан асуудал болж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тэргүүлж буй 10 өвчний үед үзүүлэх тусламж үйлчилгээний менежментийг сайжруулах цогц хөтөлбөр гарган ажиллаж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд бүх шатлалын эмч нарын мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилго тавьсан. Энэ ажлын салхийг хагалж УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв “Элэгний эмгэг-түүний урхаг хүндрэлийн оношлогоо эмчилгээний менежмент” сэдэвт сургалтыг хоёр өдөр зохион байгуулж байна.
URL: