Гэр хороололд гэр бүлийн хүчирхийлэл их гардаг
Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах зорилгоор дүүргүүдийн дэргэд “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-ийг байгуулсан. Гэвч тэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хүч мөхсддөг.
Гэр хороололд гэр бүлийн хүчирхийллийн гаралт ихэсч байгаа нь сүүлийн үеийн ноцтой гэмт хэргүүдээс харагдаж байна. Дүүрэг бүрт “Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв” ажиллаж байгаагаас гадна Хороо бүрийн засаг дарга нарын удирдсан “Хамтарсан баг” ажилладаг. Энэ нь тухайн хорооны айл өрхүүдээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлалтай хүмүүсийг бүртгээд, заримыг нь цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Гэр хороололд архидан согтуурах, ажилгүйдэл их учир хүчирхийлэл гарсаар байгаа нь үнэн. Өдөр бүр айл болгонд шахуу хүчирхийллийн хэлбэртэй гэмт хэрэг гардаг гэж хорооны цагдаа нар ярьдаг гэлээ.
БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн ч ” Гэр бүлийн орчинд агсам тавьсан, зодсон, зодуулсан гэх дуудлагаа бараг хүчирдэггүй” гэсэн тайлбар өглөө. Тус дүүрэгт энэ оны эхний нэг сарын байдлаар 139 удаагийн дуудлага авч, гэмт хэргийн мөрөөр ажилласан хэмээн Нийслэлийн БЗД-ийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-ийн мэргэжилтэн мэдээллээ.
URL: