Ерөнхийлөгчийг огцруулах асуудлын эргэн тойрон дахь тойм
-Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө гэв
Бие даагч гишүүд болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэх хүсэлтийг Ерөнхийлөгчид илгээхээр болжээ.
Энэ талаар Г.Уянга гишүүн “Татварын хэргээр буруутгагдаж байсан Жастан Капла нарын гурван хүнд Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Харин Ц.Мөнхбаяр бол улсад учруулсан хохирол байхгүй. Тиймээс энэ хүнд уучлал үзүүлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн уг шийдвэр нь монголын шүүх, цагдаа, татварын байгууллагыг үнэгүйдүүлж байна гэдгийг онцолсон. Тодруулбал, хэрэг бүрэн шийдэгдээгүй байхад гол буруутнуудыг өршөөсөн байж боломгүй явдал гэж үзэж байгаа аж. Тиймээс Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөө мэдэгдлээ. Тэр ч бүү хэл огцруулах асуудлыг хөндөнө гэсэн юм.
Мөн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг дахин тавих гэнэ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж байсан ч гишүүдийн олонх дэмжээгүй юм
unen.mn
-Г.Уянга гишүүнд Ерөнхийлөгчийг огцруулах “боломж” бий юу?
УИХ-ын гишүүн Г.Уянга сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой үзэлцэх болсон. “Та тайлангаа огт тавьдаггүй. Таниас тайлан нэхдэггүй нь Таны аз юм” гэх мэтчилэн олны нүдэн дээр Ерөнхийлөгчид хандан шулуухан хэлээд авах хүн түүнээс өөр байсангүй.
Гэтэл тэрээр өчигдөр бүр Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж татвараас зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн юм. Үүнийг Г.Уянга гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн тодорхойлж, үүнийх нь төлөө түүнийг огцруулах шаардлагатай хэмээлээ.
Г.Уянга гишүүн энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцүүлж, хэрвээ Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол УИХ-ын чуулганд өргөн барина гэсэн.
УИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ ЭРХТЭЙ ЮУ?
Мэдээж тийм эрх бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн долдугаар зүйлд:
1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.
2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг.
Тэгэхээр УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс доошгүй буюу 25-аас доошгүй хүний дэмжлэгийг Г.Уянга гишүүн авах шаардлагатай болох нь. Өчигдрийн түүний зарласан хэвлэлийн бага хуралд суусан гишүүдийг харвал бие даагч дөрөв лав түүнийг дэмжих нь. Нэмэгдээд өөр хэн хэн түүний талд орох бол?
gogo.mn
-Ерөнхийлөгчийг огцруулах эрх УИХ-д бий
Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудлаар хандах гэж байна. Үндсэн хуулийг зөрчин гадны иргэдийг өршөөсөн асуудал болон бусад үндэслэлээр, УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хандан Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавиач ээ гэсэн утгатай тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн нь тогтоогдвол Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн заалттай. Учир нь Монгол улс парламентын засаглалтай орон. Ерөнхийлөгчийн удаа дараа хууль зөрчсөн үйлдүүдийг таслан зогсоох эрх УИХ-д байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг үүгээр эхлүүлж байгаа юм.
Мөн ашигт малтмалын тухай хууль Үндсэн хууль зөрчиж байгаа тул холбогдох заалтуудыг үндэслэн Үндсэн хуулийн цэцэд хандах болно” гэлээ.
shuud.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Байхгүй хойгуур нь ёстой бантанг нь хутгаж бх шив дээ
Байгаа үед нь энэ хутгуураа хгээчэээ
Төрийн тэргүүнээ истой хэлэх хэлэхгүй зүйлээр хэлж янз бүрийн хэргийн хариуцлагыг хүлээлгэчихгээл үзэж өгч бна аа УИХ гишүүн Уянга гуай өөрийн ажлаа л хийхээ боддоо ард түмэнд таны гсн тодотголтой хсэн зүйл харагдахгүйл бна шүү дээ
Ард түмэнтэйгээ амь нэг,алдарт эхийн одонтой ээжүүддээ 500-гаас 1 сая төгрөг олгодог болгоно,эх орон газар нутгаа гадныханаар ухуулахгүй та нар ухуулахгүй гэвэл би ухуулахгүй та нар тэмцээд өгөөрөэй би дээрээс нь дэмжинэ гээд л мөнч олон сайхан амлалт өгч биднийхээ саналыг авч гарч ирсэндээ Үндсэндээ 6 жил боллоо Хэлсэн ярьсан зүйлээс чинь хэрэгжиж байгаа нь ховор байна.Ингээд хошгоруулдаг байхгүй юу гэж хэлэх гээд байгаа юм биш биз дээ.Ард түмний нэхэлт хатуу шүү.Ард түмэн эх орон газар нутгаа хамгаалдагүй Гадны хүн болсон тангарагаасаа няцсан ерөнхийлөгчөөр бид яах юм.Огцруулж зохих арга хэмжээг нь авах цаг нь болсон.2-хон жил үлдээд байхад надаар оролдоод яах гэсэн юм бэ дээ гуйж байх шиг Ард иргэдийн чинь ядуурал ажилгүйдэл амьдрал үнэхээр хэцүүдлээ цаг биднийг хүлээхгүй нь тэмцэгчдийг дэмжиж байна.