Нийслэлийн дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ

p19fjt3dkp1ua5t7amc81d9rt5f1
НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 13-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
  • Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
  • Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай
  • Нийслэлийн дагуул хот байгуулах тухай
  • НИТХ-ын Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих