Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд руу халджээ

Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд Марк Липпэрт рүү хутга барьсан хүн өнөө өглөө дайрчээ.

B_SonBXU0AA1JRv

Өмнөд Солонгосын цагдаагийн хэлсэнээр уг этгээд 13 см орчим хутгатай байсан ба элчин сайдын нүүр болон бугуйг зүссэн байна.

Түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд зүүн хацар болон зүүн гарын бугуй нь гэмтсэн гэж мэдэгдлээ. Цагдаагийнхан сэжигтнийг тэр даруй барьж саатуулсан байна.

Сэжигтэн Өмнөд Солонгосын иргэн 55 настай Ким Ки Жонг гэх иргэн нь үндэсний хувцасаа өмссөн байсан ба элчин сайд руу дайрахдаа “Өмнөд ба Хойд Солонгос хоёр улс нэгдэх ёстой” хэмээн хашгирсан байна.

АНУ-ын элчин сайд Марк Липпэрт нь өнгөрсөн жилээс Өмнөд Солонгост ажиллаж байгаа юм.

32_cde5f6a5ee4af57cfde0e80280ac2716f491878aB_Si-ziVEAA5zZX


URL:

Сэтгэгдэл бичих