Энэ сарын 7-ны өдөр жагсаал болно
Хамаг Монгол” төслийн удирдагч С.Жавхлан тэргүүтэй тайван жагсаал энэ сарын 7-нд Чингисийн талбайд болно. Жагсаалд “Гал үндэстэн” холбоо болон иргэний нийгмийн байгууллага, байгаль хамгаалах ТББ-ууд оролцох юм байна.
Энэхүү жагсаал нь 13.00 цагаас 17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд жагсаал зохион байгуулах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн засаг дарга Д.Бадарсанд илгээж, зөвшөөрлийг нь авчээ.
Уг жагсаалын зорилго нь Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын буруутай үйл ажиллагааг шүүмжлэн эсэргүүцэх, Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах зорилгоор Засгийн газарт өгсөн шаардлагын хариуг нэхэхэд оршиж байгаа гэнэ.
URL: