“Монгол газар” компанийг энэ сарын 26-нд шүүнэ
“Монгол газар” компанийн нэхэмжлэгчдийн анхны хурал Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд энэ сарын 26-нд болно.
Тодруулбал, тус компани дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлтээ Дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд гаргасан юм. Тиймээс шүүх хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд шийдэж, төлбөрийн чадваргүйд тооцсон. Ингэснээр компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцох эсэх саналаа өгөхөөр болсон.
Уг хэргийн шүүх хурал хоёр ч удаа хойшлоод байсан юм. Учир нь нэхэмжлэгчид нэхэмжлэх эрхээ хангуулах, “Монгол газар” компанийн төлөөллийг оруулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хуралдааныг хойшлуулсан юм.
URL: