Германы гурван сая иргэн Монголд жуулчлах сонирхолтой
ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” нэртэй томоохон үзэсгэлэн нээгдлээ. Аялал жуулчлалын салбарын орчин үеийн чиг хандлага, боломжийг харуулдаг тус үзэсгэлэн “Messe Berlin” цогцолборын 26 танхимд 188 орны 10 мянга гаруй хүн оролцож байгаа бөгөөд 170 гаруй мянган хүн, тэдгээрээс 110 мянга нь аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд үзэж сонирхдог ажээ.
Тус үзэсгэлэнгийн албан ёсны түнш болсон бөгөөд Монгол Улс бүх танхимд өөрийн булантай юм байна. Нээлтийн ажиллагаанд зориулан манай тогоочид дөрвөн мянган үзэгчдэд зориулан үндэсний хоолноосоо бэлтгэн сонирхуулжээ. Манай төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлж байгаа юм.
Нээлтийн ёслолын үеэр ХБНГУ-ын Канцлер А.Меркель үг хэлэхдээ, манай улсын хүн амын нэг гаруй хувь нь герман хэлээр ярьдаг нь хоёр орны хоорондын бүх талын, тэр дундаа аялал жуулчлалын холбоо харилцааг тэлэхэд тустайг цохон тэмдэглэжээ.
ХБНГУ-ын тур-операторуудын холбооны ерөнхийлөгч Н.Фрибик, “Өнөөдөр манай иргэд Монголыг сонирхох нь ихэсчээ. “Forschungsgemeinschaft Urlaub und Reisen” байгууллагын явуулсан судалгаагаар манай улсын иргэдийн 4.2 хувь буюу гурван сая хүн ойрын гурван жилд Монголыг очиж үзэх сонирхолтой нь тогтоогдсон юм” гэсэн байна.
“ITB Берлин” компанийн захирал Д.Рутцийн хэлснээр энэ жилд гэхэд л 40-өөс доош насны 150 мянган герман иргэн Монголд жуулчлахад бэлэн байгаа аж.
эх сурвалж:Polit.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
бид 3 сая уулаа ч 3 сая жуулчид ирэхэд хүлээн авах чадалтай сэтгэлтэй үзэсгэлэнт байгальтай эх оронтой ард түмэн билээ
Төрийн тэргүүн маань ажилаа ч сн хийж бн шүү энэ маягаараа цаашилвал монголчууд бид бгаа баялагаараа баяжих боломжтой болох нь бна шүү дээ тун баяртай мэдээ бна
Аялал жуулчлалаа хөгжүүлэх томоохон боломж бна шүү энгийн ард иргэд бидний хувьд ч ер нь монгол улсын иргэн хэн ч өөрийн хийсэн бүтээлээ ч гадаадынханд сурталчилж чадах юм бна тмүү. Эби-г хэн юм ххгүй бна огцруулая гд бгааг ойлгохгүйл бна шүү Харин ч хамгийн юм хийгээд бгаа хүн шүү