Алим танд үхлийн өвчин бэлэглэнэ
Монголчууд бид жимсэнд дуртай улс. Өөрийн улсдаа жимс жимсгэнэ тариалах төрөл, боломж төдийлөн сайн биш. Тйим дээ ч бид урд хөршөөс оруулж ирсэн жимсийг хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Харин тэдгээр жимснүүд нь химийн хороос ч илvv бактерлогийн зэвсэг болдог байна. Тодруулбал, жимснүүдийг илүү гялтгар, шинэ харагдуулахын тулд лааны тосоор арчиж бүрдэг гэдгийг эрхэм та сонссон л байлгүй. Хэдий хүн болгон энэ талаар сонссон байдаг ч яг үнэндээ нэг их тоодоггүй. Тийм ч учраас та алимыг хусаад нэг үзээрэй. Алимыг үнэхээр лааны тосоор арчдаг эсэхийг туршиж үзсэн туршилт ч байдаг. Сошиал медиад та энэхүү зургийг харж байсан уу?
Уг зурганы эзэн “Алим идэх гээд хусаж үзсэн чинь үнэнгээсээ лааны тос гарч байна хүмүүсээ заавал арилгаж идээрэй!!!!!!!!!!!!” хэмээн анхааруулж байгааг бодолцож үзээрэй. Бид бүгд үнэтэй чанартай гээд дэлгүүрийн лангуун дээр өрсөн гялтганасан сайхан алимыг хараад шинэ шүүслэг сайхан алим хэмээн бодож өндөр үнэтэй ч байсан авдаг нь нууц биш. Тэгтэл өөрийнхөө мөнгөөр өөртөө үхлийн өвчин худалдаж авч байгаагаа төдийлөн ухамсарладаггүй байна. Учир нь лааны тосонд хорт хавдар үүсгэдэг химийн нэгдэл агуулагддаг ажээ. Алимыг хортон шавьж иддэггүй, удаан хугацаанд хадгалахад өнгөө алдахгүй, хол газар тээвэрлэгдэж, олон шат дамжлага дамжиж дэлгүүрийн лангуун дээр хэдэн сар болж байж хэрэглэгчийн гар дээр хүрэхэд нь шинэ мэт гялгар харагдуулахын тулд лааны тосоор арчдаг байна.
Тиймээс хэрэглэгч та жимс ногоог идэхээсээ өмнө чидун жимсний савангаар савандаж угаагаад алимны цуутай усанд 30 орчим минут байлгаад идэх хэрэгэй. Дээрх маягаар цэвэрлэсэн жимс ногоог халистай нь эс бөгөөс халислаж идвэл зохилтой.
fact.mn
URL: