Г.Уянга: Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг эхлүүлж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан Жастин Капла нарын тухайд болон ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар “Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонсоод байсан Саусгоби сэндс компанийн удирдлагууд болох АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн. Капла нарын хэргийн процесс нь ном журмынхаа дагуу явж байгаа, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэрэг. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд Монгол Улсын зарим нэг хуулийг зөрчиж уучлал үзүүлсэн байгаа юм. Монгол Улсын хуулийг зөрчин гадны улсын ерөнхийлөгчийн хүсэлтээр иргэнийг нь өршөөж, суллаж болж байгаа бол өөрийн ард иргэдийнхээ хүсэлтийг сонсож Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэх байх гэж найдаж байна. Түүнчлэн бид Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудлаар хандахаар төлөвлөж байна. Энэ бол дээр хэлсэнчлэн Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчиж гадны иргэнд уучлал үзүүлсэн асуудал юм. Тиймээс бид энэ асуудлаар тогтоолын төсөл санаачилж УИХ-д оруулахаар төлөвлөж байна. Хэрвээ Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол УИХ түүнийг огцруулах заалттай. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн удаа дараа үйлдэж байгаа энэхүү хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох эрх УИХ-д байгаа. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг үүгээрээ эхлүүлж байна.” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.
WWW.BOLOD.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Uyangaa gishuuniig denjij bna shudraga ard tumen taniig demjine shuu
Demjij bna. Hamgiin gol ni bolgoomjtoi bgaarai.
наад ардчилсан шулмас чинь цагдаагаа турхирч инээд алдаад тарвалзана даа.