Согтуу эцэг нэг сартай хүүхдээ гэмтээлээ
Чингэлтэй дүүргийн 17 хороо “Зүрх уул” ойролцоо оршин суугч иргэн 22 настай, эрэгтэй Д гэгч өөрийн төрсөн хүү 1 сартай Т-г согтуурсан үедээ гэмтээсэн хэрэг гарчээ.
Сүүлийн үед хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас гэмтэж бэртэх тохиолдол буурахгүй байгаа. Тиймээс иргэн та биеэ авч явж чадахгүй бяцхан үрсдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
URL: