Жанрайсэг бурхны мөргөлийн мөнгийг хулгайлжээ

Нийслэлийн төв хэсэгт орших Гандантэгчинлэн хийдийн Жанрайсэг дацанг орой хаах үеэр дотор нь нуугдан үлдэж, өргөлийн хайрцагтай мөнгөнөөс хулгайлсан хэрэг гарчээ.

97f5d0074fd5854b44f1fde6d8ca7b06_L

Эл хэргийг Баянгол дүүргийн 10-р хороонд орших 21 настай, эрэгтэй, Б гэгч бусадтай бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллага илрүүлээд байна. Сэжигтнийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хэрэгтнүүд хуйвалдан ийм хэрэг хийсэн бөгөөд Жансайрэг дацан дотор нуугдан өглөөгүүр сүсэгтэн  цугласан  гарах төлөвлөгөөтэй байжээ. Мөргөлийн хандивын хайрцганд 60 мянга гаруй төгрөг цугларсан байсныг ийнхүү хулгайлахаар завдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих