Газрын наймаачин Ц.Сандуй юу шиншлээд эхлэв
Нийслэлийн газрын албаны даргаар сонгогдсон цагаасаа л олны анхааралд өртөж эрх ашгийн төлөө юуг ч золиход бэлэн гэдгээ харуулж өөрийгөө таниулсан хүн бол Газрын албаны дарга асан Ц.Сандуй гэдгийг хэн хүнгүй л хэлдэг ярьдаг.
Түүнээс хойш Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдож ажилласан ч өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар тэрээр ажил хийж чаддаггүй гэдгийг нотолж намаасаа ерөнхийлөгчид өрсөлдсөн Б.Бат-Эрдэнийг зөвхөн Нийслэлд л унагаж орхисон. Учир нь тэрээр ар өврөөр сугачих ажил л сайн хийдэг нь амьдрал дээр батлагдсан гэж болно. Тийм дээ ч газрын албаны дарга байхдаа Нийслэлийн гэсэн тодотголтой хэсэгхэн газрыг ч үлдээлгүй зарж борлуулсан наймааны одтой гэх үү дээ тийм л хүн. Харин намын дотоод болон улстөрийн хувьд маруухан мэдлэгтэй нэгэн гэдгээ ч баталсан.
Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр өөрийгөө рекламдан гарч ирэх нь олонтоо болж дээ. Өнөө л итгэмтгий Монголчуудаа хуурах төлөвлөгөө боловсруулаад ирэх сонгуулиар нэр дэвших гэсэн далдхан санаархал нуугдаад байх шиг.
Өнгөрсөн сонгуулиудаар болон Нийслэлийн албанд суухдаа юу хийж бүтээснийг нь сайн мэдэх намын нөхөд нь түүнд итгэл хүлээлгэвэл “чононд махаа хадгалуулдаг” үлгэрийг давтах болно гэж сэтгэх байлгүй дээ. Ямартаа дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр Ц.Сандуй улстөрийн тогоо рүү өндөлзөж эхэллэв бололтой. Түүний санаархалыг тас цохих сэтгэлтэн байгаа биз ээ.
WWW,MONGOLCOMMENT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Цэндсүрэнгийн хүү гэдгээрээ энэ хүн их сагсуурна. Тэрийг нь хэн ч мэдэхгүй. Харин газрын хулгайч гэдгийг нь ард нийтээрээ мэднэ. Мөн МАН-ын гишүүн гэдгийг нь бас мэднэ.
Уг нь наранд биш нарсанд л сууж байх ёстой хүн дээ