“Хамтран амьдрагч” 117 саяыг олжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшсэн. Харин энэ оноос сар бүр мэдээлж байхаар болжээ. ШӨХТГ-аас хэрэгжүүлсэн уг арга хэмжээний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо цэвэр шударгаар төлөх, кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах зэрэг нөхцөл байдал арилсан гэж үзэж буй.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт зургаан монгол кино гарч буй. Тэднээс хоёрдугаар сарын 15-ны өдрөөс бүтэн сарын туршид ашиг орлогоороо тэргүүлсэн “Танхай тээгч” кино театраас бууснаар “Хамтран амьдрагч” кино 117.441.619 сая төгрөгийн орлогоор тэргүүлжээ.
Мollywood Box Office
№ | Киноны жагсаалт | Гарсан он сар өдөр | Нэгдүгээр сард | Хоёрдугаар сард | Нийт | ||
1 | Танхай тээгч | 2015.12.292015.2.15-ны өдөр гарахаа больсон | 499.671.500 | 115.480.698 | 615.152.198 | ||
2 | Тю Тю | 2015.1.12 гарч зөвхөн Өргөө-д гарч байна | 67.326.084 | 11.027.833 | 78.353.917 | ||
3 | Хүүхэлдэй | 2015.1.18 | 19.987.463 | 47.304.836 | 67.292.299 | ||
4 | Хамтран амьдрагч | 2015.2.15 | 117.441.619 | ||||
5 | Надад итгээч | 2015.2.12 | 30.515.743 | ||||
6 | Аюултай харилцаа | 2015.2.16 | 61.495.270 |
шууд.мн
URL: