Н.Төгсцогтын тулааныг тэсэн ядан хүлээж байна
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ долоо хоногт анхны тоглолтоо хийхээр болжээ. АНУ-ыг зорьж, мэргэжлийн боксын холбоотой таван жилийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан тэрбээр боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлаган доор Лос-Анжелес хотын Ван Найс дүүрэгт орших “Ten Goose Box-ing Gym” клубт бэлтгэлээ базааж байгаа юм.
Түүний өрсөлдөгчийн нэр хараахан тодорхой болоогүй байна хэмээн албаны сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин Н.Төгсцогт буюу “King Tugsu” /рингийн нэр/-ын тулааныг тэсэн ядан хүлээсэн хүн олон байгаа юм.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
URL: