Турк улсын Ерөнхийлөгч Эрдоганд 4 мянган ам долларын торгууль ногдуулжээ
Истанбул хотын шүүх Турк улсын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганд гар урлалын зүйлийг хараан зүхэж доромжилсон хэмээн буруутгаж, 10 мянган лирагаар ($ 4 сая) торгожээ.
Тэрээр энэ мөнгийг бүтээлийн эзэн уран бүтээлчид төлөх юм байна. Энэ хөшөөг Туркын Карс мужид “Туркуудын болон Аримийн эв найрамдалд” зориулж босгосон аж.
Шүүх хурлын үеэр Ерөнхийлөгчийн өмгөөлөгч “Эрдоган хөшөөг хараан зүхээгүй , харин шүүмжилсэн” гэж хэлжээ. Энэхүү хөшөөг зохион бүтээгч Мехмет Аксой хэлэхдээ “Уг хөшөөний төсөл гарч, баригдаж байх үед Ерөнхий сайд байсан Реджеп Тайип Эрдоган хогын хэрэггүй зүйл гэж хэлсэн” хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Зохиогч энэ үгийг ёс журамгүй гэж ойлгож тэр үед Ерөнхийлөгчөөс 100 мянган лираг нөхөн төлбөр болгон шаардаж байсан байна.
URL: