Балагт Г.Дэнзэн

0f91c975ac54f5d8original

 Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн гэдгээрээ илүүтэй алдаршсан, бага залуу насандаа хадам ахынхаа нөмөр нөөлгөөр төрийн албанд тэргүүлэх зэрэгтэй ажил алба эрхэлсэн гэх Г.Дэнзэнгийн талаар сонсоогүй хүн алга. Тэрээр ЗГХЭГ-ын дэд дарга. “Эрдэнэс МГЛ” хувьцаат компанийн ТУЗ-ын гишүүн,  Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ-ын дарга, Төрийн банкны ТУЗ-ын гишүүн, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Өмнө тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн туслах, зөвлөхөөр ажилласан гэх товчхон намтартай ч Н.Алтанхуягийн хүргэн гэх гуншин нь түүнд илүүтэй нэр сүр болоод зогссонгүй, тарьсан балаг нь ч бага байсангүй. Түүнтэй холбоотой хэрэг явдлууд ил болж сөхөгдөж эхэлсэнээр /өөрийнх нь тайлбарласнаар бол/ эхнэр нь хамтран амьдрагч болж, ард нь суучихаад нэр, гараар нь хамаг муухайг хийлгэж байгаа хадам ах Н.Алтанхуяг нь харин хөдлөнгийн нэгэн мэт  Н.Алтанхуягтай, Н.Алтанхуягийн за бараг л Аагийгийн гэж хэлэгдэхээ алдсан. Үүгээрээ хадам ах нь л хайран сайхан залууг ашиглаж нэр төр ажил албыг нь унагаж байгаагаар харагдуулахыг хүссэн ч байж болох юм. Нөгөө талаар түүний энэ гомдлол АН-ыг хэтэрхий муухай харагдуулж, сонгуулийн сурталчилгаанд сөргөөр нөлөөлж, хожим гай тарьж мэдэх учраас Төрийн тэргүүн ардчилсан Ерөнхийлөгч хүртэл “Г.Дэнзэнг явуул, наад нөхрөө боль гэж Н.Алтанхуягт хэлсэн” гэсэн ха­чир­халтай мэдэгдлийг телевизо­роор хийхэд хүргэсэн байж болох юм. Үнэндээ ч Г.Дэнзэн хэвлэлийнхэнтэй уулзахдаа сонгуу­лийн сурталчилгаатай хутгал­даад бай­гаа учраас энэ гэж цухалзуулж байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХK-иас Хятад руу нүүрс экспортлох тендерт  “Говь пауэр” хэмээх компани 17 тэрбумын тендер авч нүүрс гаргахаар болсон. Эхнэрийнхээ компанийг тендерт ялуулсан гэх 17 тэрбумын тендерийн хэргийг тойрсон хичнээн ч асуудал үүсэв, намжиж амжаагүй байхад  нь л ШУТИС-ийн Оюутны холбоо нь хэвлэлийнхэнд хандаж  тус сургуулийн ТУЗ өөрсдийнхөө хэрэгцээнд зориулж 100 сая төгрөг төсөвлөж байгаа тухай мэдээлсэн. Яаж яваад ТУЗ-ийн гишүүн болсон нь тодорхойгүй ч тэрбээр мөнгө хаана үнэртэж байгааг мэддэг нэгэн бололтой. Энэ мэтчилэн хэрэг явлууд араасаа ундарч тал талын эрх ашиг, сонирхол шахааны шаардлагаар ажлаа өгсөн ч “Дэнзэн”-дэх хэмээх хэлц үг олны амаар шууртал мөнгөний ажлаа хэрхэн хийж, ажиллаж байсан нь ил болсон. Н.Алтанхуягийн засгийн газарт ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан тэрбээр   одоогийн ерөнхий сайдад 1.9 сая төгрөгийн цалинтайгаар зөвлөдөг. Шаардлагатай үед бүр цалингийн 30 хувийн нэмэгдэл авч нийтдээ 2.5 саяар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Энэ баримтыг УИХ-ын гишүүн  Д.Хаянхярваа өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийг дампуурч байхад санаа зовохгүйгээр зургаан сая төгрөгийн цалин авч суусан түүнд ийм хэмжээний цалингаар зөвлөөд, үйлчилэхэд ичих юм юу ч байхгүй л дээ. “Эрдэнэс Тавантолгой” компани дээрх Г.Дэнзэнгийн балаг ингэсгээд дуусчихсангүй, тус компанийн  захирал Я.Батсуурийг цагдан хорих захирамж гарч АТГ-аас баривчилж, саатууллаа. Түүний баривчлагдан шалгагдах болсон шалтгаан нь өнөөх Г.Дэнзэнтэй л холбоотой. Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээрх “Говь пауэр” компанид 5,4 тэрбум төгрөг хууль бусаар шилжүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлэн төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгахаар цагдан хорьсон юм. Г.Дэнзэнгийн баасан дээр халтирсан Я.Батсуурийг шалгах хугацааг АТГ-аас дахиад сунгачихлаа. Энэ чимээнээр өнөөх гайхал Г.Дэнзэнг хилийн дээс давж “оргосон” байж болзошгүй талаар хэвлэлүүд бичиж байна. Бадарчин явсан газар балагтай… гэдгээр “Дэнзэн”-дэх үйл мөд дуусахгүй нь дээ. Сүүлийн үед “Дэмбэрэл”-дэх гэсэн гэм хор нь бага цагаахан хэлц гарсан юмсан. Балагт Дэнзэнгийнх бараан нь дэндүү болохоор их удалгүй дарагдах нь бололтой. Нийтийн хэлцэд хүртэл нөлөөлнө гэдэг “балаг”-тай юм шүү.

Г.Билиг


URL:

Сэтгэгдэл бичих