Гурил үйлдвэрлэгчид үгсэн үнээ нэмлээ

6cc0f49175f051b0big

Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр Монгол банкны 4%-ийн хүүтэй зээлийг авсан Гурилын үйлдвэрүүд тухайлбал Улаанбаатар гурил, Милл хаус, Эрдэнэтфүүдс, Өег гурилзэрэг компаниуд үгсэн хуйвилдаж 710-730 төгрөг байсан 1-р гурилын үнээ 820-850 төгрөг болтол нь нэмэв. Цагаан сарын дараах эдгээр өдрүүдэд нэг зэрэг үнээ нэмж байгааг үгсэн хуйвалдсан гэхээс өөр аргагүй.

Дотоодын үйлдвэрлэгчид гурилын үнээ нэмэхээс аргагүй болсон юм байх даа гэтэл хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаагүй гэх Алтан Тариа компанийн гурилын үнэ 760 төгрөг хэвээрээ байгааг сонсоод бүр гайхлаа.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4 орчим их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ямар компаниуд авч, хэрхэн зарцуулав гэдгийг ШӨХТГ-аас шалгаж эхэллээ гэсэн мэдээ цацагдсаар 2 сарыг үзэв. Шалгалтын үр дүнг ард түмэн хүлээж байх зуур гурилын үйлдвэрүүд нь үнээ тогтвортой барих нь битгий хэл харин ч энэ мэтээр хуйвалдан өсгөж, бас “Бид тэр өгсөн зээлийг чинь төлөх гээд үнээ нэмэхээс аргагүй болчихлоо” гэсэн тайлбар хийж эхэллээ.

Шалгагдаж байгаа бол эдгээр газрууд ингэж улайм цайм үгсэн үнээ нэммээргүй юм, шалгаж байгаа гэж мэдээлчихээд юу ч хийхгүй байна уу эсвэл хуйвалдаанд нь оролцоод таг болчихов уу?

Энэ бүхний золиосонд ард түмний амьдрал өдөр өдрөөр улам л ядуурлын балчигт живж байгаад хэн хариуцлага хүлээх юм бол доо.

Батаа


URL:

Нэр: Зочин Огноо: 4 March 2015

Үнэн үү. Үнэн бол хэцүү юм байна даа.

Нэр: иргэн Огноо: 4 March 2015

тариаланчдаа боомилж гаднаас будаа авахуулах, 4%-ийн зээлэнд хамрагдчихаад үнээ нэмээд байдаг ичдэггүй өмхий булайнууд вэ Таван богдын Баатарсайханы үйлдвэрүүд л үнээ нэмсэн байна эд нарын гурилыг битгий аваарай ард түмэн минь

Сэтгэгдэл бичих