Эмэгтэйчүүдийн хорих ангид “Гэгээн өдөрлөг” зохион байгууллаа
Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эмэгтэй алба хаагчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангитай хамтран “Гэгээн өдөр” өдөрлөг зохион байгуулжээ.
Тус ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, сэтгэлийн дэм, амьдрах урам зориг өгсөн энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллага төвийн уран бүтээлчид, Улаанбаатар хотын цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн баг, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам нар , “В” салоны хамт олон , тус цагдаагийн хэлтсийн 28 эмэгтэй алба хаагчид болон тус ангийн хянагч нар, 308 хүмүүжигчид тус тус оролцсон байна.
Өдөрлөгийн үеэр Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа төвийн уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам нар ном хурж, “В” салоны хамт олон тус ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлжээ.
URL: