Хямарсан нь доогуураа хангалуун нь дээгүүрээ

imagesОйрын хэдэн жилүүдэд шийдлийн болон шинэчлэлийн засгийн газрууд хамтран төр барьж хямралын засгийн газрыг амжилттай байгууллаа. 2017, 2018 онуудад манай улс нэг тэрбум орчин ам.долларын гадаад өрийг төлөх ёстой. Энэ нь төсөвт дарааллаад маш хүнд ачаа болно. Чингис бондыг ам.доллараар авсан. Гэтэл ма­най төгрөгийн ханш жил ирэх ту­там унаж байгаа учраас 2017 он гэхэд гадаад өрийг хоёр дахин нугалж төлөх болох нь. Иймээс 2017 он гэхэд монголын эдийн засаг бүр мөсөн дампуурах магадлалтайг эдийн засагчид хүртэл сануулаад байгаа юм.

Бодрол 1

-Монголчууд хямралд ороод зах зээл дампуурсан гээд байсан нь яг үнэндээ доогуур л хямарсанаас биш дээгүүр бол хямраад байгаа юм огт байхгүй гэх хүмүүсийн яриад байсан нээрээ л үнэний ортой бололтой. Саяхан монгол түмний уламжлалт баяр болж дээр дооргүй үндэсний баяраа тэмдэглэчих санаатай хэдэн төгрөгөө гурав хоногийн хоолноос өгөөд дуусан. Хөөрхий хөгшчүүд ёстой л нөгөө урд хормойгоо авж хойд хормойгоо нөхнө гэдэг шиг хэрэндээ хичээж байж баяраа хийсэн. Уламжлал болсон сар шинийн баяр нь үнэндээ хүмүүсийн бэл бэнчинг шалгасан баяр гэхэд болно. Ууц тавьж ул боов өрөх нь аль хэзээний ёс. Тиймдээ ч айл болгон ёсоо дагаж хэвийн боов засдаг. Баярын дараа хэвийн боов гэдэг нэг хэсгийнх нь хувьд олдохгүй хоол байхад зарим нэгний хувьд хэвийн боов ширээний үзмэр, баярын чимэг бололтой. Энэ мэт баярхаж байгаа хэсэг бүлэг хүмүүс хямралын хажуугаар хямраагүй өнгөрч гэдэг нь харагдаад байгаа юм.

1520708_336613433201762_6210082558486937268_n

Бодрол 2

Зах зээл хямарч ээжүүд эхчүүдийн мөнгийг хасна танана, ээмэг бөгжийг нь хураах юм яриад байсан өнөө сайхан бурдаг Сайханбилэгийн эхнэр чинь зайсанд үнэт эдлэлийн дэлгүүр нээгээд энгэрийн ганц зүүлтийг 5200 ам доллараар зарах юм гэнэ. Нийтээрээ хямарчихаагүй ард түмэн л хямарчихаад байна цаана чинь. Хямрал гээчийг шийдлийн байтугай шинэчлэлийн засгийн газар ч аврахаасаа өнгөрсөн бололтой. Ямартаа ч энэ бүгдээс харахад ялзарсан төр, ядсан засгийн газар үнэхээр ичиг ичиг санагдлаа.

63898

93bdd9417f7e8aaebig

1798438_953676251323069_3794403380042462065_n


URL:

Сэтгэгдэл бичих