МУУДСАН МАЙОНЕЗИЙГ ЮУНД АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?

Mayonnaise in a glass bowl and on a spoon

  1. Үс ангижруулагч

Хэрвээ та үсээ угаатал байнгын хэрэглээ болсон ангижруулагч чинь дуусчихсан байна уу? Сандрах хэрэггүй. Зүгээр л хуйхандаа майонез түрхээд иллэг хийж хэдэн минут хүлээгээд шампунь түрхэн угаагаарай. Одоо таны үс зөөлөн бас гялалзсан боллоо.

  1. Арьсандаа анхаарал хандуул

Майонез бол бүгдийг нэгд багтаасан гоо сайхны бүтээгдэхүүн юм. Энэ зөвхөн таны үсийг гялалзуулаад зогсохгүй арьсанд тань дээд зэргийн чийгшил өгч, таны арьсны өвчнийг анагаахад дэмжлэг болно. Зүгээр л чийгшил авахаас илүү түүний ид шидийг ашиглацгаая.

  1. Түлэгдэлт

Та цаг агаарын сайхныг мэдрэн далайн эргээр зугаалахаар явахдаа арьсаа хамгаалах тос мартчихсан бол таныг наранд түлэгдэх аюул хүлээж байна. Майонез яг л таны арьсанд хялбар бөгөөд маш сайн нөхөн сэргээдэг Aloe-Vera шиг үйлчилгээ үзүүлж чадна.

  1. Навч өнгөлөх

Та өөрийн тарьсан ургамлуудаа харан сэтгэлийн таашаал авч энгийн өдрүүдийг илүү тааламжтай өнгөрөөдөг үү? Та хайртай ургамлуудынхаа навчийг сардаа хэдэн удаа майонезаар арчаад илүү ногоон бас гялалзсан өнгөтэй болгоорой. Энэхүү аргыг тасалгааны ургамлын дэлгүүрт хэрэглэдэг бөгөөд та ч бас ургамлуудаа хэзээ ч харж байгаагүй сайхан болгох боломжтой.

  1. Төгөлдөр хуураа цэвэрлэ

Таны төгөлдөр хуурын даруул хэр цэвэр вэ? Тэдгээрийг цэвэрлэхэд жаахан төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл бага зэрэг майонез түрхсэн чийгтэй алчуурыг төгөлдөр хууран дээрээ тавиад хэдэн минут хүлээсний эцэст таны төгөлдөр хуурын даруулууд цэвэрхэн боллоо. Майонез нь бүх бохирыг шингээж авах болно. Одоо та яг л Беетховен шиг байж болох нь ээ.

  1. Ханан дээрх будгийн харандааг цэвэрлэ

Бүхий л ханаар чинь уран зураг зурсан бяцхан зураачдаа эелдэгээр талархаад багахан майонез ашиглан шинэ ханатай болоорой. Ханандаа майонезаа түрхээд хэдэн минут хүлээж сальфеткаар арчиж аваарай. Ид шид – харандааны ул мөр алга болж та шинэхэн ханатай боллоо.

  1. Таны машины өнгө үзэмжийг дарж байгаа залхмаар наалтуудаас салцгаая

Хуучны наасан наалт таны машинд байсан уу эсвэл одоо ч байсаар байна уу? Машинаа солих эсвэл ул мөр үлдээхээс өөрөөр тэднээс салж чадахгүй байна уу? Майонезаа ав, тэднээс салах цаг боллоо. Уг наалтан дээрээ майонез түрхээд хэсэг хүлээгээд арчаарай. Одоо таны машины наалт ор ч үгүй боллоо.

  1. Хумсаа бэхжүүл

Хумс тань хугарч гэмтэхдээ амархан уу? Энэ тохиолдолд та маникюрт мөнгөө үрэх хэрэггүй, майонез ашиглаад та тэднийгээ бат бөх болгож чадна. Жижиг саванд майонезаа хийгээд хумсаа дүрж 5 минут орчим байлгаад гараа угаа. Одоо таны хумс хангалттай тэжээл аваад тогтохгүй илүү бэхжсэн байгаа.

  1. Бөгж авагч

За хумснууд тань сайхан боллоо, гэвч одоо хуруундаа гацаасан бөгжиндөө анхаарал хандуулах цаг боллоо. Бөгжнийхөө эргэн тойронд майонез түрхээд л авахад хялбархан болно.

  1. Хагийг устгая

Майонезыг мөн ямар ч химийн найрлагагүй хагний эсрэг шампуниар хэрэглэж болно. Орой толгойндоо майонезаар массаж хийгээд шүршүүрийн малгай өмсөөд унт. Өглөө нь үлдэгдлийг нь угаа . Үүнийг 10 өдөр давтсанаар та үр дүнг нь мэдрэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих