ЯЛАА ХАСАХ ГЭЭД ӨӨРТӨӨ ЯЛ НЭМЖЭЭ
П.Батсүх гэгч нь Цагдаагийн байгууллагад хулгайн хэргийн учир шалгагдаж байгаад 2015 оны 01 дүгээр сард мөрдөн байцаагчийнхаа өрөөний цонхоор орж, сейфийг эвдэн өөрт холбогдох 22 хавтас хэргийг хулгайлж, шатааж устгасан хэрэг үйлдсэн билээ.
Учир нь П.Батсүх 12 аймаг, 9 дүүрэг дамжин хулгай хийж, 44 үйлдлээр бусдад 300,0 гаруй сая төгрөгийн хохирол учруулж, хохирлоо огт барагдуулаагүй байгаа учраас хуулийн хариуцлагаас мултрахаар санаархаж ийнхүү өөрт холбогдох хэргээ хулгайлж шатаасан нь харин ч эсрэгээр болж өөртөө ял нэмжээ.
П.Батсүхийн хавтаст хэрэг хулгайлсан хэргийг 2015.03.02-ны өдөр Дүүргийн 1-р шүүхээр хэлэлцэж МУ-ын Эрүүгийн хуулийн 234.2, 245.1-д заасан зүйлээр яллаж, 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Алдагдсан хэргийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан дахин бүрдүүлж дуусган прокурорт шилжүүлсэн байна. Одоо П.Батсүхэд холбогдох хулгайн үндсэн хэрэг нь дүүргийн 2-р прокурорын газрын хяналтанд байгаа бөгөөд Дүүргийн 2-р шүүхээр хэлэлцэж ял оногдуулах юм байна. П.Батсүх нь дээрх 3 жилийн ял дээрээ МУ-ын Эрүүгийн хуулийн 145.4-д зааснаар 15 жил хорих ялаар нэмж шийтгүүлэх юм байна. П.Батсүх нь ялаа хасах гээд өөртөө ял нэмсэндээ харамсаж байгаагаа шүүх хуралдааны үеэр мэдүүлжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эбий даабаач vv наанаа