Н.Энхбаяр улс төрөөс салдаггүйн шалтгаан ба айдас

zaluu_54f4fdc4949d3_1Тэр эрх мэдлийг алдахаас айдаг. Айдасаа давж гарахын тулд тэрбээр эрх мэдэлтэй байх арга замыг хайж эрэлхийлэх нь дамжиггүй. Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын тухай маш олон нийтлэл, ярилцлага, эерэг болон сөрөг мэдээллүүд бий. Арга ч үгүй биз. Багаас том хүртэлх албан тушаалыг хашиж үзсэн хүн шүү дээ. Түүний талаар бичсэн нэгэн нийтлэлд “Н.Энхбаяр олон юмнаас айдаг ч хамгийн их айдас нь хүрсэн өндөрлөгөөсөө уруудах. Жирийн хүн болох нь түүнд очирт тамд унахаас аймаар хүлээн зөвшөөрөх аргагүй тийм зүйл. Ийм их хор шартай, комплекстэй хүн эргэж жирийн хүн болж хэзээ ч чадахгүй” хэмээн тодорхойлж. 2007 онд нэгэн идэвхтэй бичигч ингэж тодорхойлон бичиж байсан ч, тухайн үед энэ талаар нийтлэх хэвлэл олдохгүй байж.

Одоогийн Ардын намыг удирдаж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд том албан тушаалыг хашиж явсан энэ эрхэмд дургүйчүүдийн бүлэг бий болж, улмаар түүнийг эрх мэдлээс нь салгасан. Учир нь 2000 оны эхэн үед Н.Энхбаярын ноёрхол Монгол Улсад хэдийнэ тогтсон байлаа. Түүний дангаар ноёрхох энэ байдал олон хүний, олон улстөрчийн дургүйцэлтэй нүүр тулгарах нь мэдээж байсан. Тэр үүнийг гадарласан байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж нар өрсөлдсөн уг өрсөлдөөнөөс хойш Н.Энхбаярын уналтын үе эхэлсэн гэхэд болно. Эрх мэдэл, албан тушаалаас хөндийрч эхэлсэн Н.Энхбаярыг шалгаж, эрх мэдэлтэй байхдаа хэрхэн хөлжсөн талаарх баримтууд дэлгэгдэж, түүний хөлд ч үрэгдэх олон хүний нэрс цуварч эхлэх нь тэр. Гэхдээ тэр өшөө авах гэх нэгхэн хөшүүргээр доороос дээш гарч ирэхээр мацсан. Түүнд тусалсан нэг зүйл бол У.Хүрэлсүх, С.Батболд нар МАХН нэрийг МАН болгож, өөрчилсөн явдал. Энэ өөрчлөлт Н.Энхбаярт эерэгээр эргэж, МАХН нэрийг сэргээх боломжийг олгосон юм.

Хэдийгээр уруудаж, албан тушаалаас буусан ч тэр бүгдийг орхихыг хүссэнгүй. Одоо ч тэрбээр хүсэхгүй байгаа нь хийж байгаа үйлдлээс нь харагдаж байна. Улс төрөөс холдохгүйг хичээн оролдож буй түүнийг хууль шүүхийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Үүнийх нь үр дүнд 2012 оны наймдугаар сарын 1-нд түүнд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож байсан юм. Үүнээс нэг жилийн дараа 2013 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлж, ялаас нь чөлөөлсөн. Гэвч эрх чөлөөт Н.Энхбаярын байгуулсан МАХН засагт хамтарч, эрх мэдэл гэгчийг шууд бус утгаар тэр өөртөө авч чадсан. Бас болоогүй Н.Алтанхуягтай хамтарч, эрх мэдлээ улам гүнзгийрүүлэх гэсэн ч, энэ оролдлого нь амжилт олоогүй юм.

АН Н.Энхбаяртай хамтрах нь гэх мэдээлэл, тэдни байгуулсан гэрээ Ардчилсан намынхны дургүйцлийг хүргэж, Н.Энхбаяр гэдэг хүнд тийм ч амар эрх мэдлийг өгөхгүй гэдгээ харуулсан. Н.Алтанхуягийн энэ буруу бодлогоос болж Засгийн газар огцров. Мэдээж Ардчилсан нам дотроосоо Засгийн газраа унагаасан. 1996-2000 онд АН засгийн эрх барьж байх үед гурван Засгийн газар огцорч байлаа. Энэ үед сөрөг хүчний намын даргаар Н.Энхбаяр ажиллаж байв. Тэр үед засаг огцроход сөрөг хүчний нөлөөлөл байсан. Энэ удаа ч Н.Энхбаярын нэр холбогдож, засаг огцров. Засгийн газрыг тэр дундаа АН-ын Засгийн газар Н.Энхбаяртай нэр холбогдсоноор огцордог явдал дөрөв дэх удаагаа тохиолдож байна.

Тэр энэ удаа ч засгийг огцруулах Н.Алтанхуягийн төлөвлөгөөний нэг хэсэг болсон байхыг үгүйсгэхгүй. Н.Алтанхуяг Н.Энхбаяртай адил албан тушаал, эрх мэдлийг алдчихсан. Иймд мөн түүнтэй адил “өшөө авах” гэсэн мунхаг бодолд хөтлөгдөн яваа нь түүний ярьж байгаагаас мэдрэгддэг. Н.Энхбаяр улс төрөөс салахгүй өдийг хүрсний шалтгаан нь эрх мэдэлгүй байж чадахгүй нэгэн болохыг л харуулж байгаа юм. Түүний уруудах дургүй энэ айдас хаа хүргэх бол. Магадгүй түүний хамтрагч Н.Алтанхуяг ч эрх мэдэлгүй байх айдаст автчихсан л яваа ч мю билүү.

Ц.Гэрэл

zaluu.com


URL:

Нэр: gomo monhoo Огноо: 4 March 2015

Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй.

Сэтгэгдэл бичих