”Хамгийн ядуу ерөнхийлөгч” ажлаа өгчээ

“Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч” хэмээх нэрээрээ олны танил болсон Уругвайн Төрийн тэргүүн Хосе Мухикагийн(Josй Mujica) бүрэн эрхийн хугацаа дуусах дөхжээ.

4d7396241bbdd4b1original

 

Цагтаа Засгийн газрын эсрэг босогч байсан тэрбээр төрийн ажлын хажуугаар фермийн аж ахуйн ажлаа орхиогүй гэдгээрээ олны танил болсон. “Пепе” хэмээх нэрээрээ дэлхий дахинаа танил болсон Ерөнхийлөгч Х.Мухика одоо 79 настай. Уругвайн Үндсэн хуулийн дагуу тэрбээр Ерөнхийлөгчийн албыг дараалан хаах эрхгүй.

Тэрбээр энэ албаныхаа тухай “Би Ерөнхийлөгч болохдоо идеалист үзлээр дүүрэн байсан бол бодит байдал үүнийг минь үгүй хийсэн” гэжээ.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сонгуулиар Ерөнхийлөгчийн албан тушаалд хоёр дахь удаагаа сонгогдсон Табаре Васкесийг өөрөөс нь илүү ажиллаж, амжилт олно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. Х.Мухика 3.4 сая хүн амтай, мал аж ахуй зонхилсон улс орноо эрчим хүч экспортлогч болгон дэлхийн хэмжээнд гаргаж чадсан гэдгээ өгүүлсэн байна.

Уругвайн эдийн засаг 2005 оноос хойш жилд дунджаар 5.7 хувиар өсч, 55 тэрбум ам.долларт хүрчээ. Засгийн газрын өрийг ДНБ-тэй харьцуулсан хэмжээ 2003 онд 100 хувьд хүрч байсныг 2014 онд 60 хувь хүртэл бууруулсан аж.

Түүнчлэн уг өрийг үйлчлэх зардлыг бууруулж, эдийн засаг дахь ам.доллараас хараат байдлыг ихээхэн бууруулжээ. Тэрбээр“Бидэнд нааштай олон өөрчлөлт гаргасан. Арван жилийн өмнө уругвайчуудын 39 хувь ядуурлын төвшнөөс доогуур амьдарч байсан бол бид энэ хэмжээг 11 хувьд хүргэж, туйлын ядуу иргэдийн хувь хэмжээг таваас 0.5 хувь болгон бууруулсан” хэмээн өнгөрсөн арваннэгдүгээр сард өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан байна.

Цагтаа эрх баригчдын эсрэг зэвсэг барин тэмцсэнийхээ төлөө шоронд 13 суусан тэрбээр цалингийнхаа 90 хувийг буяны ажилд хандивладгаас гадна 1987 онд үйлдвэрлэсэн “Вольксваген”-ы “Цох” загварын автомашин унадаг юм.

эх сурвалж:Үндэстэн.мн

 

 


URL:

Сэтгэгдэл бичих