Ц.Элбэгдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохыг хүслээ

dfsabfghgh2011“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнгөрсөн сарын 24-ний өдөр  нэвтрүүлэгтээ орохыг урьж хүсэлт илгээжээ. Тэгвэл Ерөнхийлөгч өөрийн цахим хуудасаар дамжуулан “Танай нэвтрүүлт оролцоно. Харин асуултаа цензургүй асуухыг бодоорой. Олны хариу авахыг хүсч байгаа асуултууд их байгаа байх” хэмээн жиргэжээ.

Харин Л.Мөнхбаясгалан хэдхэн хормын өмнө фэйсбүүк хуудастаа “Ерөнхийлөгч “Цензургүй яриа” нэвтрүүлэгт урьсан урилгыг минь хүлээн авч өнөө өглөө хариу өглөө. Тэрбээр одоо Герман нисэж байгаа юм байна. Тиймээс ирэх долоо хоногийн даваа гариг буюу гуравдугаар сарын 9-ны 21.00 цагт нэвтрүүлэг төлөвлөж байна” хэмээн бичсэн байна.

63842


URL:

Сэтгэгдэл бичих