Америкийн хятад судлаач Алберт ЛИН ЧИНГИС ХААНЫ ОНГОНЫГ ХУЛГАЙГААР УХНА ГЭДГЭЭ ЗАРЛАЛАА
Шинэ он гарсны дараахан дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр найман зууны турш оньсого хэвээр байгаа их эзэн Чингис хааны онгоныг бараг л нээгээд олчихсон тухай мэдээлэл шил шилээ даран гарах болсон билээ. “XXI зууны Индиан Жонс” хэмээн нэрлэгддэг АНУ-ын Сан-Диего хотын Калифорнийн их сургуулийн хятад гаралтай судлаач Алберт Линээр ахлуулсан 10 мянган хүнтэй баг нүсэр их хөрөнге мөнгө цацан байж их хааны онгоны байршлыг тодруулсан юм байх. Уг судалгааны ажилд 10 мянган хүнтэй сайн дурын баг АНУ-ын Үндэсний газар зүйн нийгэмлэгтэй хамтран 2010 оноос эхлэн хиймэл дагуулын орчин үеийн виртуал хайгуулын системийг ашиглаж 6500 хавтгай дөрзөлжин км газар нутгийн өндөр нарийвчлалтай гэрэл зургуудийг сайтар нягталсан гэхээр хэр их хөрөнгө цацсан нь анзаарагдах буй за. Мөн нисэгчгүй, автомат удирдлагатай онгоцоор 8000 км газрын зургийг авсан гэж байгаа. Тэрбээр их хааныг оршуулсан байж болзошгүй 100 орчим газрыг хиймэл дагуулын тусламжтайгаар ийнхүү бараг таван жилийн турш тандсаны эцэст хамгийн өндөр магадлалтай гурван газрыг олж тогтоолоо гэдгээ саяхан зарласан байна.
Мөн дээрхи газруудыг удалгүй ухан хөндөж, их хааны онгоноос гарч ирсэн эрдэнэсийн титмийг тэргүүн дээрээ тавих болно гэдгээ ч бардамхан зарлажээ. Гэвч манай засгийн газраас 2013 онд А.Линд хандан судалгааныхаа дүнг танилцуул гэсэн шаардлага тавьсан бөгөөд тухайн үедээ Монгол улсын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхыг сануулсан гэж байгаа. Гэвч манай улсын засгийн газарт судалгааныхаа дүнг ч танилцуулаагүй бөгөөд тэр байгутай манай засгийн газраас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр, “Чингис хааны онгоныг бараг л олчихлоо. Одоо ухах л үлдлээ” хэмээн чарлаж байгаа энэ этгээд үнэхээр Чингис хааны онгоныг олсон бол ухах эсэх тухай зөвшөөрлөө манайхаас хүсэх ч үгүй гэдэг нь ойлгомжтой. Өөрийгөө амьд Индиан Жонс хэмээн итгэж, дүрдээ орчихсон энэ этгээд магадгүй ойрын үед Монгол улсын засгийн газрыг эс хэрэгсэн, ямар нэгэн шалтгаар Монголд нэвтэрч, Монголын их хаадын хоригийг хөндөн энд тэнд хулгайгаар газар ухаж мэдэхээр шинжтэй болчихжээ. Археологчид хэрвээ их хааны хоригийг олсон бол, эдүгээ ухна гэдэг техник хэрэгсэл хөгжсөн өнөө цагт ердөө ганц хоёр өдрийн л ажил.
Магадгүй биднийг эндээ юугаа ч мэдэхгүй хоорондоо Ноён уулын булгийг яриад хэрэлдэж суух хооронд хятад гаралтай судлаач их хааны маань шарилыг хулгайлж аваад Америкт аваачаад залчихсан “Та нар дуртай юм бол хүрч ирээд мөргө” хэмээн тавлаад сууж байж мэдэх юм. Үнэхээр энэ нөхрийн ярьж зарлаад байгаа зүйлд манай улс анхаарал тавьж байна уу, эсвэл бас далдуураа хуйвалдан тохирчихоод мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн нүдээ аниж сууна уу, бүү мэд. Ер нь Монголулсын засгийн газрын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, их хааны маань онгоныг ухаж байгааг, эсвэл ухсан хойно нь мэдэж баривчиллаа ч, АНУ-ын засгийн газар нь ахиад л нөгөө Мянганы сорилын сангийнхаа мөнгөөр хясаж, ерөнхийлөгч маань өршөөчих л байх л даа.
НОЦТОЙ МЭДЭЭ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ муу нүцгэн бандийг хууль хяналтынхан овоо хараандаа авч байгаад цухуйхад нь Монголыг өв соёлыг зөвшөөрөлгүй эрж хайсан хэргээр нь барих хэрэгтэй.
Hileer buu oruul
Төр засаг нь мэдсэн ч мэдээгүй царайлж худалдагдчихаад, хил гааль нь нүдээ аниад алгаа сарвайлгаад, эрх мэдэлтэн нь өршөөл үзүүлээд өнгөрөх вий дээ. Эх оронд маань шударга ёс, эмх журам , итгэх итгэл гэж байна уу?
Их хааны онгоныг олохгүй.Хятад хүн олох ч онгон тахил биш.Их хаан маань онгоноо хэзээ ч хятад хүнээр ухуулахгүй.хирээ мэдэж бахирмаар юм.Тэнгэрийн элч шүү дээ Их хаан ясаа хэзээ ч харийнханд олзлуулахгүй Тэнгэр мэдэг
IImerhuu tsadiggui yumnuudiig Tenger nirgene dee
Tursagii my huulahgui yu
Би энэ ШУА гэгч байгууллагыг сайн харж байх хэрэгтэй. Бүх болж бүтэхгүй зүйлс энэ академын гишүүд ажилдын оролцоотойгоор яваггдаг
Mongold bish ondoo gazraas oldvol yah uu? Jishee ni hyatadad? Magadlal undur shuu hahaha
(ҮХЭР МОНГОЛ нэр ) Чи угаас монгол биш байх тэ? Адгийн хужаа байх тэ ?
чингисийн онгоныг зөвшөөрөлгүй ухна гэж зарласан ч гэх шиг ямар зоргоороо лалар вэ монгол улсыг том доромжилж байна даа хууль хяналт нь муу онцгүй байдаг болохоор энэ хүн хүртэл ингэж хэлж байна ш дээ, чингисийн онгоныг ухсан хүн бүр хяр ч үхэх болно, монголоос гаргаж ёстой болохгүй шүү эх нутагтаа байх ёстой юм
ЭНЭ ХУЖААГ БИ АЛНА