Хадан дээр селфидэх гээд унаж нас баржээ

72ffe7df-05c7-4eca-998f-e1821ffee621Тургояк хэмээх нуурын хадан дээрээс нэгэн залуу унаж нас баржээ. Харамсалтай нь түүнийг гайхамшигт газрын зургаар фон хийж гэрэл зургаа авах гэж оролдож байгаад унасныг нь шинжээчид тогтоосон байна.

“Оросын Челябинскийн Крутик дүүрэгт нэгэн залуу хос чулуулаг байгаль дээр амрахаар очжээ. Тэр залуу хадан дээр зураг авахаар шийдсэн ч гулгамтгай хадан дээр зогсож чадалгүй доош унасан байна” хэмээн Миасс хотын Иргэний хамгаалалт, онцгой байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгүүлснээр энэ Крутик хочтой чулууны анхны хохирогч нь тэр залуу биш юм гэжээ.

Тургояк нуур, түүний эргэн тойронд маш үзэмжтэй байдгаас хадан толгодыг аюултай гэдгийг олон хүн ухамсарладаггүй гэнэ.

М.Баяр

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих