Н.Ган-Од: Эх орондоо гэрлэлтээ бүртгүүлж, хуримын ордонд ёсолно
Хөлнийхөө хуруунаас аваад үсний үзүүрээ хүртэл жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон гэх Ганбууш буюу Н.Ган-Од сарын хэвлэл мэдээлэл цахим ертөнцийн хуудсаар байсхийгээд л залардаг болсон. Сайн муугаар хэлүүлээд олон жилийг ардаа үдсэн Ганбуушийн сарын тэмдэг нь саяхан иржээ, хүнд дурлажээ, трансжендер охидыг муулж байгаад шүүхэд дуудагджээ гэхчилэн түүний талаар элдвийн хов жив, сонин хачин их гардаг.
“Надтай суух Монгол эр байтугай нохой муур ч олдохгүй биз. Хичнээн хайртай дуртай гээд араас гүйж байгаа залуучууд байдаг ч, ар гэрийнхэн нь хэл ам хийгээд сүүлд нь бөөн сэтгэлийн зовлон үлдэнэ. Тэрний оронд гадаад хүнтэй суугаад Монголоос бүрмөсөн явсан нь дээр байх. Гэхдээ эх орондоо гэрлэлтээ бүртгүүлж, хуримын ордонд ёсолно. Тэгэхгүй бол хэн ч намайг хүнтэй суусан гэж итгэхгүй шүү дээ. Намайг бас борлогддог юм байна гэдгийг энэ гэрлэлтээс хүмүүс хараг” хэмээн ний нуугүй ярилцлага өгчээ.
Түүнд гэрлэх санал тавьсан гадаад эрчүүд ч цөөнгүй байдаг гэнэ лээ. Харин тэрээр одоо хир нь тэднээс сонгож суугаагүйг нь бодвол хайр сэтгэлээ эрхэмлэснийх юм болов уу.
URL: