Д.Сугарын хүүд хоёр жилийн ял оноов
ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 11 хүнийг хар тамхины хэргээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өчигдөр шүүв.
Шүүх хурал 09:00 цагт эхэлж 18:00 цагийн үед шүүгчид шийдвэрээ танилцуулсан юм. Шүүх бүрэлдэхүүн С.Цог, Э.Золбадрал, Б.Энхтайван нарт хоёр жилийн хорих ял, Г.Ууганбаярт зургаан сарын хугацаатай баривчлах ял оноож, Т.Тамир, О.Анударь, Н.Оюунжаргал нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Харин бусад холбогдогчийн хэргийг тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ. Мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан хэргээр өнгөрсөн онд анхан шатны шүүхээс 2-3.5 жилийн ял сонссон тэд давж заалдсанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр өгнө гэв.
Б.Заяа
Зууны мэдээ
URL: