Дөрвөн насны ангилалаар даамчид өрсөлдөнө
Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр болно.
“Гацуурт” компанийн нэрэмжит тус тэмцээн энэ жил Монгол хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар ихээхэн онцлог аж. Тэмцээнд Улаанбаатар хотын дүүргүүд болон орон нутгаас нийт 360 орчим өсвөрийн даамчид оролцохоор бүртгүүлсэн бөгөөд хөвгүүд, охид тус бүр долоо, 10, 13, 16 гэсэн дөрвөн насны ангилалд болох юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 14.00 цагаас болох бөгөөд аваргууд ирэх бямба гаригт буюу энэ сарын 7-ны өдөр тодорно. 2015 оны улсын аваргын медальтнууд ирэх дөрөвдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкентэд болох Азийн АШТ, 11-р сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцох эрхийг авах юм.
URL: