Хулгайчид сэжиг сүжиг хамаагүй бололтой

11049477_377086702497908_1368690543520285109_n

Хулгайчид сэжиг, сүжиг хамаагүй бололтой. Баянгол дүүргийн 16-р хорооны Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацан дотор хоёр хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Баянзүрх дүүргийн 10-р хорооны 21 настай Б бусадтай бүлэглэн Сүмийг хаах цагаар нь дотор нь үлдэж өргөлийн хайрцагнаас 61.0 төгрөг хулгайлсан нь тогтоогджээ.
Ямар ч төрлийн хулгай гэдэг хүнд сайн үр дагавар авчирахгүй. Монголчуудын ярьдгаар хоол болохгүй. Ялангуяа сүм хийдийн өргөлийн хайрцаг, уул овооны тахилганы мөнгө хулгайлвал үйлийн үр эдлэж, өвчин зовлонд баригдаж, үхэл хагацалтай ч хүртэл золгож болох тухай бурхны сургаалд энгийн тодорхой өгүүлсэн байдаг. Сургаалыг нь уншаагүй, судар номыг нь үзээгүй юм чинь хулгай хийхэд гэмгүй гэсэн гэнэн бодолтой байж болохгүй талаар ах эгч, ахмад хүмүүс маань сургавал зохистой.


URL:

Сэтгэгдэл бичих