Секс танд зайлшгүй хэрэгтэйг гэрчлэх шинж тэмдгүүд

imagesБид яах гэж секс хийдэг вэ? Секс ямар хэрэгтэй юм бэ? Мэдээж та физиологийн хэрэгцээгээ хангах, үр удмаа үлдээхэд хэрэгтэй гэж хариулах байх л даа. Тэгвэл танд шинэ мэдээлэл хүргэе. Ухамсрын дээд хөгжилтэй сексийн идэвхитэй амьдралтай хүн төрөлхтөн аль эртнээс үүнийг олон янзын төвөгтэй асуудлуудаас ангижруулагч хамгийн хялбар бөгөөд тааламжтай арга хэмээн үзсээр иржээ. Учир нь сексийн үед хүний биенд сэтгэл санааг тайвшруулан тогтворжуулж, юмс үзэгдлийн талаар эерэг, өөдрөг бодол төрүүлэхэд туслах үүрэг бүхий эндорфин даавар ялгардаг

Мөн бие организм дахь дааврын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сэтгэл санааны байдал дээшлэх нь тархины хэд хэдэн мэдээллийн төвийн үйл ажиллагаа идэвхжсэнтэй шууд хамааралтай гэдгийг эрдэмтэд баталжээ. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаа өөдрөг байлгах гэж та тусгайлан хүч хөдөлмөр зарцуулалгүйгээр зөвхөн сексийн тусламжтайгаар асуудлыг хялбархан шийдвэрлэж болох нь ээ.

Бэлгийн харьцаанд ороход морфины нэг төрөл болох тайвшруулагч эндорфины үйлчлэлээр үүсэх окситоцин хэмээх этгээд нэртэй даавар хүний цусанд ялгардаг. Харин эмэгтэйчүүдэд энэ нь сарын тэмдэг ирэх урьтал дохио болох ууц, давсгаар хатгуулж, чилж өвдөхийг намдаахад тусладаг гэнэ. Тиймээс секс нь ямар ч өвчин намдаах эмнээс дутахгүй үйлчилгээ үзүүлдэг.

Сэрэл нь хөдөлсөн хүний судасны цохилтын давтамж минутанд 70-150 удаа байдаг нь хүндийн өргөлтийн туйван өргөх үеийн давтамжтай адил байна. 15 минут гүйлтийн зам дээр хурдтайгаар гүйх, орон дотроо хэвтэж байгаад ижил хэмжээний энерги зарцуулах хоёрын аль нь илүү тааламжтай байх вэ? Мэдээж хоёр дахь нь биз дээ. Арифметикийн тооцоогоор хүн 30 минут секс хийхэд 200 ккал илчлэг зарцуулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл хэрэв та өдөрт нэг удаа бэлгийн харьцаанд ордог бол долоо хоногт хагас килограмм өөх хаслаа гэсэн үг юм. Тэгэхээр сарын дотор хэдийг хасахаа тооцоолоод нэг үз дээ.

Та өвчинд хялбархан өртдөг буюу таны дархлаа сул бол дархлаагаа сексийн тусламжтайгаар сайжруулж болдог гэнэ. Бэлгийн идэвхитэй амьдралтай хүмүүсийн цусан дахь бактери устгагчийн хэмжээ секс бага хийдэг хүмүүсийнхээс даруй 30 хувиар их агуулагддаг байна. Ийм учраас бэлгийн харьцаанд тогтмол ордог хосууд ханиад, томуу, бусад халдварт өвчнөөр бага өвчилдөг. Харин бэлгийн замын халдварт өвчнөөс зөвхөн бэлгэвч л найдвартай хамгаалж чадна. Тиймээс та тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвчийг заавал хэрэглэж занших нь чухал юм. Аз болоход энэ супер хамгаалагчийг захын дэлгүүр, эмийн сангаас авч болох бололцоотой болжээ.

Та хөхнийхөө хэмжээнд сэтгэл дундуур байдаг бол итгэмээргүй ч энэ бол баримт. Сексийн байнгын идэвхитэй харьцаанд орох нь эмэгтэйчүүдийн хөх томороход нөлөөлдөг. Учир нь сэрэл хөдлөхөд цусны эргэлт түргэсч хөхийг 25 хувиар томруулдаг гэнэ.

Таны ой тогтоолт муудаж, мартамхай болсон бол энэ бас л үнэмшихэд бэрх ч бэлгийн харьцаанд орох тоолонд та өөрийнхөө IQ чадварыг дээшлүүлж байна гэсэн үг. Америкийн эрдэмтэд хоёр хөлт хүн хэмээх амьтны бэлгийн амьдралыг судлах явцдаа хурьцал үйлдэх үед хүний бие организм дэх цусны эргэлтийн хурд дээд цэгтээ хүрч, хүчилтөрөгчөөр хангагдсан цус бүх эрхтэнд, ялангуяа тархинд түргэн хүрч тэжээлээр хангагдсан дайврын тогтолцооны удирдлагын төв гипоталамус нь ой тогтоолт, сурах үйл ажиллагааны төвийг хянан зохицуулдгийг тогтоожээ.Тиймээс семестрийн шалгалтын үеэр оюутнууд хичээлээ цээжлэх гэж биеэ зовоолгүйгээр шалгалтаа амжилттай өгч болох нь ээ.

Нойргүйдэл….. та унтаж чадахгүй үүр цайлгаж байгаа бол секс хийсний дараа хамаг бие тавираад бөх гэгч нь сайхан унтдаг. Үүний шалтгаан нь бэлгийн харьцаанд орох үед хүчтэй тайвшруулах үйлчлэл бүхий окситоцин хэмээх дааврын хэмжээ ихсэж нойрны эмний үүрэг гүйцэтгэж өгдөг.Таны биеийн арьс суларч үрчийгээд байгаа болхүн хурьцал үйлдэж байхад биеийн бараг бүх булчингууд ажилладаг байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг аарцаг, ташаа, өгзөг, хэвлийн болон гарын булчингууд идэвхитэй ажиллагаанд ордог. Үүнээс гадна хүний тулгуур хөдөлгөөний эрхтэнд таатай нөлөө үзүүлдэг тестостерон хэмээх дайвар цусанд их хэмжээгээр ялгардаг байна.

Мөн сексийн идэвхитэй харьцаанд байх нь бие галбирыг сайхан хэвээр хадгалах нэг гол үндэс болдог. 20 минут секс хийх нь хагас цаг өглөөний дасгал хийсэнтэй тэнцдэг гэнэ.Тиймээс, хэдий та туранхайвтар ч харвин чинь унждаг бол энэ арга танд тус болж мэдэх юм. Та нүүрэндээ хөгшрөлтийн шинэ ул мөр олж харсан бол бэлгийн харьцаанд тогтмол орох нь эмэгтэйчүүдийн арьсанд зайлшгүй хэрэгцээтэй хөгшрөлтийг сааруулагч бодис болох коллагены хэмжээг нэмэгдүүлж арьсыг зөөлөн, булбарай, торгомсог болгодог нь нотлогджээ.

Мөн энэ үед хүний бие организмд хуримтлагдах прогестерон хэмээх даавар нь нүүрний арьсыг батгажихаас сэргийлдэг байна. Америкийн эрдэмтдийн тогтоосноор долоо хоногт хамгийн багадаа гурван удаа бэлгийн харьцаанд ордог 30 гаруй насны хосууд сексийн идэвхгүй амьдралтай үе тэнгийнхнээсээ даруй 2-3 насаар залуу харагддаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих