Хулгайч сүнс ”гардуулав” (видео)
Чехэд байдаг 400 гаруй жилийн настай цайзын захиргаа тэнд сүнс амьдардаг гэж үзэв. Уг цайз Острава хотод оршдог юм. Тэд нотолгоо болгож хяналтын камерын бичлэгийг толилуулсан байна.
Бичлэг дээр дуран авайн өмнө сүүтэгнэх ямар нэг бараан өнгийн дүрс харагдана. Камер цагтаа уг цайзын эздийн эзэмшилд байсан үнэт зүйлсийг хадгалдаг үзэсгэлэнгийн танхимд байрладаг аж. Тиймээс танхим найдвартай түгжигдсэн, хэн ч тийшээ орох боломжгүй байсан гэнэ.
Гэхдээ энэ бүх түүх хамгаалагчид бичлэг дээр хар өнгийн дүрс үзэхээс өмнө эхэлжээ. Учир юунд вэ гэвэл, уг музейгээс эд зүйлс алга болж эхэлсэн юм.
Мөн ажилчид цайз дотор сонин янзын сүүдэр гарах болсныг өгүүлсэн байна. Тэнд болж буй үйл явдлуудын тухай орон нутгийн хэвлэлүүд бичиж эхэлснээр цагдаа нар ажилдаа орсон гэнэ.
Мөн музейн захиргаа сонин янзын үзэгдлүүдийг судладаг шинжээчийг авч ажиллуулжээ.
URL: