Э.Бат-Үүл хэсэг хүмүүсийг гудамжинд гаргах нь

a803408af26935b2originalНэгэнтээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар чуулга байгуулагдаад бараг арваад жилийн нүүр үзэж буй. Харин өнөөдөр хямрал, хэмнэх, нэгтгэх гэх мэт халхавчаар нийслэлийн Улаанбаатар чуулгыг Соёлын төв өргөөтэй нэгтгэх тухай хотын даргын захирамж гарчээ. Шуудхан хэлбэл Э.Бат-Үүл дарга урлагийн салбарт ажиллаж байгаа хэсэг хүмүүсийг гудамжинд гаргах гэж байгаа хэрэг. Энэ тухай дурдвал,

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр захирамж гаргажээ. Тус захирамжид “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэж, менежментийг сайжруулах талаарх судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг томиллоо. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллах юм.

Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгын бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн тайланд судалгаа, шинжилгээг хийж, үйл ажиллагааг сайжруулах, өөрчлөн байгуулах талаарх санал боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгож, ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасан байна.

Яахав, албан захирамжид дурдаснаар тус хоёр байгууллагыг нэгтгэж, менежментийг сайжруулах, үйл ажиллагааг нь илүү боловсронгуй болгох тухай байгаа юм. Үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг хэн ч мэднэ. Энэ хоёр байгууллагыг нэгтгээд сайн менежмент хийгээд цааш явна гэдэг худлаа. Үнэн хэрэгтээ төсвийнхөө ачааллыг дийлэхээ больсон нийслэл маань нэг ч гэсэн байгууллагыг татан буулгаж санаагаа амраах гэсэн хэрэг шүү дээ.

Шуудхан хэлбэл нэгтгэх нэрээр Улаанбаатар чуулгыг татан буулгаж, ажилтан алба хаагчдыг нь гудамжинд гаргах гэж байгаа хэрэг шүү дээ.

unen.mn


URL:

Нэр: зочин Огноо: 2 March 2015

Зөв.зөв.ард түмний татварын мөнгийг хумслаж байгаа байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй. Авьяастай бол чуулгаа өөрсдөө санхүүжүүлээд явах хэрэгтэй ш дээ.

Нэр: Сонин Огноо: 9 March 2015

Бат-үүл даргаа…та НСТөв өргөөний галын дохиололын систем ажилладаггүйг танд дуулгая…Одоо та мундаг том хүнийг СТӨ-ний даргаас буулгаж чадвал…..Мөн ч их хөрөнгөөр тоглосон баяжсан нэг авгай, 2008 оны 07-р сарын 01-ны гал гарахад ямар ч гал эсэргүүцэх техник тоног төхөөрөмжгүй сууж байгаад галдуусан…Дараа нь нийслэлээс нилээн хөрөнгө цохиод, засвар хийлгэн татвар төлөгчдийн хөрөнгийг завшилцсан байх магадлал маш өндөр…Үе үеийн НЗДарга нарыг айлгаж байдаг, төрийн өмч хумслагчийг зайлуулах цаг болоогүй юм байхдаа…..

Сэтгэгдэл бичих