Ерөнхийлөгч Германд айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 2-4-нд Герман улсад ажлын айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн ХБНГУ-ын ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцоно.
Мөн гуравдугаар сарын 4-8-нд ХБНГУ-ын Берлин хотноо болох олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд түнш орны төрийн тэргүүний хувиар уригдан оролцож, үг хэлэх юм байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шинэ сар эхэлж бхд схн мэдээ дуулгасан танай хамт олонд баярлалааа Аливаа улс орны хөгжлийг төрийн тэргүүн нь тэргүүлж бдгийн адилаар Манай Улсын Ерөнхийлөгч, Зөвхөн хэлэх биш хийх гэдгиййг ч үзүүлж эхэлж бна даа
Энэ хүний гадаад айлчлалын зардал нэг тэрбум 285 саяар хэтэрсэн гэж саяхан гарсан байсан. Одоо ч бүр гаараа биз. Зөв л яваад ирээсэй билээ. Ноён уулын асуудлаас ч зугадаж байж магад.