Өнөөдрөөс эхэлж тэтгэврийн нэмэгдлийг тооцно
Энэ оны төсвийн төсөлд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд зориулан УИХ-аас 89.0 орчим тэрбум төгрөгийг баталсан юм. Уг шийдвэрээр 200 мянган хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27 мянган төгрөгөөр, 600 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 22 мянган төгрөгөөр, 600 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тэгвэл ахмад настнууд өнөөдрөөс эхэлж нэмэгдлээ авах юм. Тодруулбал, тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож, гуравдугаар сарынх нь тэтгэвэр дээр нэмж өгөхөөр шийдвэрлээд байна.
URL: