Н.Энхбаяраас хэн айгаад байна
Улстөрийн тогоонд ёстой л өгөө аваа үргэлжилж байна. Хаврийн синдром ч гэж болмоор энэ мэт улстөржсөн асуудлууд өрнөсөөр байсан. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирснээр л асуудал үүсэж эхэллээ.
Учир нь түүнийг ирээд намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор АТГ-аас түүнийг оролдож эхэлсэн юм. Юуны учир түүнийг дахин оролдоод эхлэв нэгэн АСУУЛТ.
Гэтэл Н.Энхбаяр нэгэн ярилцлага өгөхдөө “Намайг монголд ирэхгүй байхыг сануулсан мессеж ирдэг байсан, гэвч би зориглоод ирсэн. Төрийн ажлыг өгөөд зургаан жил болж байна, Одоо бол ирж очин намынхантай ойр баймаар байна.” хэмээсэн. Мөн түүний энэхзз мессежний тухай яриаг сөхөн асуусан асуултад “Ирдэг л хүмүүсээс ирсэн” хэмээсэн нь учиртай. Хэн Н.Энхбаяраас улстөрийн тогоон дотор айж бэргэн сууж байгааг таамаглал төдий л бодож сууна.
Хэрвээ ирэх сонгуульд Н.Энхбаяр улстөрд дахин орж ирвэл өөрийг нь улстөрийн ялд унагаж тоглосон хүмүүсээс хариугаа авна хэмээсэн битүүхэн дотроо айж суугаа бүлэг хүмүүс байгааг энэхэн хариулт нь батлах мэт.
Мөн бас нэгэн эргэлзээ. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өрнөсөн Н.Энхбаярыг барих арга хэмжээний дараа Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн суудлыг эзэгнэж авсны дараахан хамгийн анхны шахуу өршөөлийн хуулиндаа Н.Энхбаярыг хамруулсан нь бас АСУУЛТ. гэтэл экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Буруу хэрэг хийгээгүй хүнийг яагаад өршөөдөг юм” хэмээн доог тохуу хоёрын хооронд өгүүлсэн байдаг.
Мөн өнгөрсөн оны 11 сард “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсоны маргааш нь ангийн анд, намын хамтрагч явсан Ц.Нямдорж их л яаруухан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож нэгэн цагт хамтарч явсан нөхрөө жаал гоочилсон. Чухам энэ үед хэвлэл мэдээллийнхэн ёстой л айсан хүн яаран сандран “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орчихлоо хэмээн шуугиж байсан. Тэгэхээр яухаам хэн нь үнэн ярьсан хэн нь худлаа ярьсанг ойлгоход бэрхтэй болсон нь бас л нэгэн АСУУЛТ.
Ийнхүү Монголын улстөрийн тогоонд буцалж байгаа Н.Энхбаярын тухай асуудлууд ар араасаа цуварсан асуулт дагуулсаар байгаа нь хэн нь чухам Н.Энхбаяраас айгаад ийнхүү Эх оронд нь байлгах дургүй байгаагаа АТГ болон Цагдаагаар гар хөл хийн илэрхийлээд байгаа юм бол.
АСУУЛТ. АСУУЛТ. БАС ДАХИН АСУУЛТ…
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Элбэгдорж гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ. Гадаадын заавраар хөдлөж байгаа бүх ажил нь эцсийн эцэст Монголын эдийн засгыг сүйрүүлэх чиглэлтээ байна. Канадын алт ухагчид Киргизын алтны орд Кумторыг сүйрүүлээд одоо Монголд ирж Гацууртын алтны ордыг ховх сорохоор ирсэн, Ноен уул энд багатана.
elbegdorjoos uur hen baihav dee. buhiin urguund enhbayriig haraad yaj shokond orloo. aisan hartsaar yaj harlaadaa.
хамтарч идсэн авилагачид нь л айхаас өөр хэн айх вэ дээ .харин ард түмэн энэ хүнийг дахин гарч ирж улс орныг бужигнуулж заваарсан авилагын эх орон болгочихгүй баогаа даа гэж жаахан айж байгаа даа
Элбэгээ айдсаа одоо дар тэр чинь чам шиг хозогнуур биш.