Монгол төрийн эмгэнэл буюу Ерөнхийлөгчийг хараах уу?

32_f04d5331febf3f0aab3642433ca1947a7b770f81Монгол улсын ерөнхийлөгч гадаадын гурван иргэнд уучлал үзүүллээ. Их хэмжээний татвар төлөхөөс зайлхийсэн гадаадынханыг ерөнхийлөгч яагаад уучлах болов? Шүүхийн шийдвэр гарч тэднийг буруутай гэдгийг нь тогтоосон. Маргааш нь ерөнхийлөгч тэднийг уучилчихлаа. Нөгөө биеэ даасан, хараат бус, хөндлөнгийн нөлөөнд автдаггүй шүүхийн шийдвэр тэгээд юу болох нь энэ вэ?  Үүний өмнө Монгол улсын хэд хэдэн иргэнд  бас уучлалт үзүүлсэн.

Гэхдээ энэ нь гадаадынханыг уучлахын тулд хийсэн өнгөлөн далдлалт мэт харагдаж байна. Өөрийн иргэдээ хэлтрүүлэхийг гуйсан гадныхныг ядаж хэдэн сар хүлээлгэж, харзнаж, бодож тунгааж болохгүй байсан гэж үү?  Монгол улсын төр  гадныханы өмнө  хүчин мөхөсдөж дахиад л  хэлснийг нь тэр дор нь гүйцэтгэлээ.  Өнгөрсөн долоо хоногт Индонези улс шүүхийн  шийдвэрээр гэм буруу нь тогтоогдож цаазын ял авсан гадаадын иргэдийн бүгдийнх нь ялын тогтоолыг гүйцэтгэлээ. Олон орнууд өвдөг сөгдөн цаазын ялыг нь хэлтрүүлэн насаар нь хориод өгөөч гэж гуйсан ч… дийлсэнгүй. Индонезийн ерөнхийлөгч “Бид тусгаар тогтносон улс, манай дотоод хэрэгт ингэж хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрч чадахгүй, хууль бүх хүнд адилхан үйлчлэнэ” гэдгийг шууд хэллээ.

Бид ч бас ингэж хэлэх эрхтэй байсан, учир нь Монгол улс тусгаар тогтносон , биеэ даасан улс. Энэ уучлалаас үүдэн бас нэг логик урган гарч байна. Тэгэхээр олон тэрбумын улсын мөнгийг завшихыг завдсан гадаадын иргэдийг уучилж болдог болохоор ( тэд үнэхээр дээрхи мөнгийг төлж улсыг хохиролгүй болговол) манай нөгөө хэдэн арван тэрбумаар нь идэж уусан гэж шалгагдаж, хоригдож байгаа нөхдийг бүгдийг нь уучилж суллах хэрэгтэй. Гэхдээ мэдээж улсыг хохиролгүй болгож, ард түмний хөрөнгийг буцааж өгнө гэсэн ганцхан болзолтойгоор…

үндэстэн.мн


URL:

Нэр: баяр Огноо: 1 March 2015

Ц. Элбэгдорж: “Намайг муулвал муул, Монголыг битгий муул”
Утгын тайлал: “Хулгай хийж татвараас зугат, арыг нь Би даана”
Ерөнхийлөгч нь улс орноо сүйрүүлэх ажил цийгээд байхад бусад улсын талаар хэлэх үг ч алга. Монголд эдийн засгын хулгайчид нүүрлэж хямралд оруулаад байна. Гадаадын болоод Дотоодын.

Нэр: pangas Огноо: 1 March 2015

elbegee muu dolignuur nowsh

Нэр: рэгзэн Огноо: 2 March 2015

Манайхан нэг юмыг мушгиж муу болгохдоо ямар сайн юм бээ хөгжихгүй байна амьдрал хэцүү байна хямрал болоод байна энэ тэр гээд үглэж дуулж бие биеэ газар доор ортол нь муулхын оронд өөрсдөө хийлдээ чадахгүй бол ядаж л хийж байгаа нэгнээ дэмжиж сур л даа одоо болоошдээ ичиж амьдралдаа

Сэтгэгдэл бичих