Намайг элдвээр дайрдаг байсан улстөрч “Манай нам МАН хоёр явцгүй байна. Та очиж улстөрд оролцож, өнөөдрийн булингарыг цэвэрлэлцээч” гэсэн
Монгол Улсын гурав дахь Ерєнхийлєгч Н.Энхбаяр ХVII жарны “Галзууруулагч” модон хонь жилийн битvvний єдрийн 15:50 цагт “Чингис хаан” буудалд хєл тавьсан бол vдэш нь Бєхийн єргєєнд гэнэтхэн морилж, дєрєвдэхийнхээ нvдийг бvлтэгнvvлээд авсан билээ. Тэгвэл Монголын улстєрд гэнэтийн бэлэг барих дуртай МАХН-ын дарга Н.Энхбаяр єчигдєр намынхаа цагаан байранд журмын нєхєдтэйгєє Цагаан сарын золголт хийж, магнайг нь тэнийлгэж амжив.
Тэрээр єнгєрсєн намар ирснээ бодвол царай, зvс нь сайжирсан харагдана. Ингээд тvvний журмын нєхєддєє хандан хэлсэн vгийг тоймлон хvргэж байна. Монгол хvний амны бэлгэ, ашдын дэмбэрэлийг бодож эх орон, ард тvмэн та нар руугаа яарсаар ирлээ. Азийн ард тvмэн Цагаан сарын бэлгэтэй сайхан баяраар аав, ээж, ах дvv нартайгаа учран золгохоор бvгдээрээ хєдлєдєг юм байна. Жишээ нь БНСУ-ыг 45-50 сая хvнтэй гэж бодвол 16-18 сая хvн аав, ээж ах дvv, нутаг усаа зорьж хєдєлгєєнд орж байгаа талаар мэдээлж байсан. БНХАУ нэг тэрбум 400 сая хvнтэй гэхээр хэдэн зуун сая хvн хєдєлгєєнд орж байгаа.
Тэгэхээр би Монгол хvн, Цагаан сараа єргєн дэлгэр тэмдэглэдэг ийм сайхан уламжлалтай ард тvмний хvvхэд болохоор єндєр настай аав, ээжийгээ зорьж заавал золгоно, намынхантайгаа очиж уулзаж золголт хийнэ гэж зvтгэсээр байгаад ирлээ. Ард тvмэнтэйгээ бvгдээрэнтэй нь биш гэхэд тєлєєлєлтэй нь золгоно гэж зорьж ирсэн юм шvv. Ингээд хvрээд ирэхээр янз янзаар мессеж шидэж л байна лээ. Одоо ингэж ирэх хэрэг байна уу, аюултай бишvv гээд л мессеж шидэж байсан. Гэхдээ аав, ээжтэйгээ золгох эрхгvй, эх орондоо очих эрхгvй, та нартайгаа уулзах эрхгvй байж болохгvй ээ, би Монгол хvн.
Єнєєдєр энд єрнєж байгаа бvх сайн сайхан ерєєлийн vг намайг болоод та бvгдийг бvгдээрэнг нь эмчилж байгаа байх. Эрvvл саруул, сайн сайхан vг Монгол хvнийг эмчилдэг. Тэдгээр сайхан vг нь нэг жилээ даадаг гэж хэлж болно.
Сар шинэдээ сайхан шинэлж байна уу, онд мэнд тарган тавтай оров уу зэрэг энэ сайхан ерєєлєє сонсох гэж би ирлээ. Сайхан мэндчилгээ гэдэг єєрєє эм юм. Би Солонгост биеэ эмчлvvлж байгаа ч сэтгэлээ эмчлvvлж чадахгvй байна. Тийм болохоор эх орон, аав, ээж, ард тvмэн та нар дээрээ ирж сэтгэлээ эмчилж байгаа юм. Ер нь хvн эрvvл болохын тулд биеэ ч эмчлэх ёстой, сэтгэлээ ч эмчлэх учиртай. Сэтгэлийг Монгол хэлээр ярьж байж эмчилнэ. Цагаан сараар золгож байж эмчилнэ, єндєр настай аав, ээжтэйгээ золгож, vнсvvлж байж эмчилнэ. Ард тvмэнтэйгээ уулзаж, энэ сайхан агаар салхийг нь амталж байж эмчилнэ. Цасанд нь нvдvvлж байж, борооных нь дусалд цохиулж байж эмчилнэ. Айраг цагаагаа ууж байж эмчилнэ. Мах огтолж байж, ууц хєндєж байж эмчилнэ. Тийм учраас сэтгэлийн маш сайхан эмчилгээ болно гэж бодож байгаа. Та бvхэн маань ч бие биенийхээ сэтгэлийг эмчилж, миний сэтгэлийг эмчилж, нийт монголчууд маань єєрсдийнхєє сэтгэлийг эмчилж энэ Цагаан сараар хэлсэн, ярьсан, ерєєсєн тэр сайхан бvхэндээ хvрч єєдрєг амьдарцгаагаарай гэж хvсэн ерєєж байна.
Гарч байгаа модон хонин жилдээ Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, улсынхаа нэр хvндийг олон улсын тавцанд єндєрт єргєх, хамгийн гол нь ард тvмэндээ бvх талаар ээлтэй жил болгохын тулд єнєєгийн засгийн эрхийг голлон барьж буй АН ба МАН, эдгээр улстєрийн намтай засагт хамтран ажиллаж байгаа МАХН-ын аль аль нь тус тусдаа болон хамтдаа их зvйлийг хийж бvтээх ёстой.
Ард тvмэн маань ч улс тєрийн намуудаас тэгэхийг хvсэн хvлээж, шаардаж байгаа нь зvйн хэрэг мєн. Тухайлбал, олон жил яригдсан боловч одоо хvртэл зєв зvйтэй шийдэгдээгvй гэсэн олны шvvмжлэлд єртсєн хэвээр байгаа Оюутолгой, Тавантолгойн асуудлыг нийт ард тvмнийхээ эрх ашигт нийцvvлэн шийдвэрлэх нь єнєєгийн хамгийн чухал асуудал болоод зогсохгvй шийдвэр гаргах эрх бvхий єндєр албан тушаалтнууд, цаашилбал Засгийн газар, УИХ, улстєрийн намуудын нэг ёсны хэн нь хэн бэ гэдгийг vнэн мєнєєр нь харуулан тогтоох шалгуур болж байгааг хаана хаанаа гvн гvнзгий ухаарч, тєр засгаас оновчтой мэргэн шийдвэр гаргах шаардлагатай байгааг онцгойлон тэмдэглэж байна. Тєр засгийн албан тушаалтнууд єдєр тутмынхаа vйл ажиллагааг явуулахдаа “Ард тvмний дэмжлэг албан тушаалаас илvv хvчтэй” гэсэн зарчмыг ягштал баримтлах, єєрєєр хэлвэл ард тvмнийхээ хатуу ч гэсэн vнэн vгийг сонсож, тэдгээр vгнээс айж зугталгvй нэгийг бодож хоёрыг сэтгэж, алдаагаа засаж, амжилтаа ахиулж, чин сэтгэлээсээ зvтгэх нь туйлын чухал гэдгийг туршлагадаа тулгуурлан, зєвхєн сайн сайхныг бодон анхааруулж байна. “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг vг чухамхvv Монголын ард тvмний тухай хамгийн оновчтой тодорхойлолт мєн гэж хэлвэл буруутахгvй биз ээ. Монгол хvний хатуу vгний цаана ухаарч чадсан нэгнийг нь дэмжихэд бэлэн сэтгэл нь оршиж байдаг нь vнэхээр гайхамшигтай шинж чанар мєн. Ийм шинж чанартай ард тvмэн хэзээд бурууг засаж, бас засуулж, зєвийг дэмжиж, бас тэтгэж явсаар хувь заяаныхаа замыг шулуун шударга болгож чадна гэдэгт миний бие огт эргэлздэггvй.
Намайг их шvvмжилдэг, байнга элдвээр дайрдаг байсан нэг улстєрч Солонгост эргэж очоод “Би таныг шvvмжилдэг байсандаа хvлцэл єчье. Манай нам МАН хоёр vнэхээр явцгvй байна. Та очиж улстєрд оролцож єнєєдрийн булингарыг цэвэрлэлцээч” гэж хэлж байсан. Vнэхээр энэ хоёр намд ихээхэн алдаа, гажуудал байна. “Шударга байвал эвтэй байна, эвтэй байвал хvчтэй байна” гэдгийг єєртєє болон бусаддаа зориуд сануулж, тvмэн олон минь сэтгэлийн амар амгаланг олж цэнгэлийн манлайд хvрэхийн єлзий дэмбэрэлтэй ерєєлийг нийт Монголчууддаа хандан дахин єргєн дэвшvvлж байна.
Оюутолгой, Тавантолгойн орд олон жил яригдаж байгаа асуудал. Одоо хvртэл хvмvvсийн сэтгэл санаанд энэ асуудал байгаад байна гэдэг чинь зєв шийдэл хайж байна гэсэн vг. Зєв шийдэл хайхад надаас санал асуувал би хэлэхэд бэлэн байгаа. Миний бодлоор зєв шийдэл байгаа. Олон улсын практикийг харсан ч зєв шийдэл олж болно, ядарч туйлдаж байгаа ард тvмнээ харсан ч зєв шийдэл олж болно. Аль аль талаас нь харахад зєв шийдэл олж харах бололцоо бий. Гэхдээ мэдээж хэрэг эдийн засаг, улстєр, геополитикийн асуудал, ард тvмнээ ємч хєрєнгєтэй, орлоготой, ажлын байртай болгох асуудал, Монгол Улсаа хєгжvvлэх асуудал гээд олон зvйл нэгэн цогц болж яригдаж байгаа болохоор нэгийг нь сугалж яриад тэрийгээ холионд нь шийдчихнэ гэхээр хэцvv. Ер нь амжилттай хєгжиж байгаа Азийн орнуудыг харахад олон хvчин зvйл байдаг юм байна. Тvvний дотор монголчууд бидэнд хэрэгтэй нэг сайхан зарчим бол ямар нэгэн том асуудлыг сонирхож байгаа бол субьект болгоны сонирхлыг тооцож, тэрэн дотор ард тvмний сонирхлыг хамгийн тvрvvнд тооцож ажиллавал амжилттай болдог юм байна. Сvvлд нь шийдвэр гарсны дараа ч хийх бvрэн бололцоотой байдаг юм байна. Тэгэхгvй бол сонирхож байгаа субьектуудын ганц хоёрынх нь сонирхлыг хангачихаад бусдыг нь хаячихвал, эсвэл ард тvмнийхээ саналыг сонссон ч юм шиг сонсоогvй ч юм шиг дутуу vлдээгээд шийдээд явчихаар нєгєє гомдсон, шvvмжилсэн, дургvйцсэн байдлууд эргээд vлдээд байдаг. Тэр утгаараа Япон, Хятад, Солонгос, Европт асуудлыг удаан шийддэг гэж ярьдаг. Тэд удаан шийдээд байгаа биш тэр сонирхож байгаа субьект болгоны саналыг тусгах гээд байна шvv дээ. Сvvлд нь аль нэг тал болон хэсэг хvн гомдчихсон байх вий, тэр нь эргээд тєслєє нураах, зогсоох, хэл амтай байдал бий болгочих гээд байгаа учраас тэрийгээ цааш тогвортой явуулахын тєлєє асуудлыг тийм л байдлаар шийдэж сурсан юм байна. Бид ч гэсэн чадахгvй гэх газаргvй. Сурах хэрэгтэй. Чадна гэж бодож байна.
Бид алдсан алдаанаасаа байнга суралцаж “Би” гэж єєрийгєє дєвийлгєдєг, олны оломгvй хvч, оюун бодлыг vнэлдэггvй єнєєдрийн улстєрийн алдаан дээрээ бодитой дvгнэлт хийх цаг болжээ.
Миний бие бурхны шашны ариун судар Доржзовод судрыг орчуулах, ард тvмнийхээ хvртээл болгох ажлыг єнгєрсєн хугацаанд хийж ирлээ. Энэ ариун судрын гол vзэл санаа нь “Би” гэж биеэ дєвийлгєхийн оронд “бид, цугаар” гэж ярьж олны оломгvй хvчийг далайцтай ашиглахад сургаалиа чиглvvлдэг юм байна.
Бидний урьд ємнєх алдааг ажиглаж дvгнэлт хийж байхад цугаар олны оломгvй хvчийг vл ойшоох, авч хэрэгсэхгvй зєвхєн хэдэн биеэ тойрсон “би”-гийн євчинд хэтэрхий нэрвэгдсэн нь ажиглагддаг. Бид юуны ємнє хамтран нягтарч нэгэн их зорилгын тєлєє “би” ялан дийлэх хэрэгтэй болоод байна.
Учран золгосон ХVII жарны модон хонь жил сайхан гарлаа. Эх орондоо ирж элгэн садан, ахмад настнууд, гишvvд дэмжигчид та бvхэнтэйгээ хамт сар шинийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Бид ирж буй Хонь жилдээ зорьсон зорилгодоо хvрч эв эеэр бvхнийг шийдэж, сайн сайхан бvхнийг цогцлоохын ерєєлийг дэвшvvлье.
шуурхай.мн
URL: