Хүүхдийн хүчирхийллийн эсрэг лаа, автомашинтай жагсана
Дөрөвхөн настай охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан. Тэгвэл “MVM CLUB”-ийнхэн өнөөдөр 17:00 цагт “SKY” их дэлгүүрийн зогсоол дээр иргэдийг хүрэлцэн ирж, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” тайван авто жагсаалд нэгдэхийг уриаллаа. Жагсаалд оролцох хүмүүс лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиог асаан жагсах юм байна. Тэд энэ үйлдлээрээ монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энхрийлэл, халамжин дунд өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн, амь насаа алдаж байгаад харамсан эмгэнэл илэрхийлэх юм.
Эх сурвалж: www.polit.mn
URL: