МАХН-ын 94 жилийн ойн үеэр 350 гаруй хүн гишүүнээр элсэв

2-27-30_700x700

МАХН үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ой  болон Эх орончдын өдрийг тохиолдуулан өнөөдөр МАХН-д 350 гаруй гишүүн элсэж, зарим нь гишүүнчлэлээ сэргээсэн юм. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, БСШУ-ны  дэд сайд Б.Тулга, тус намын нарийн бичгийн дарга нар  хүрэлцэн ирж гишүүдэд батламжийг нь гардуулан өгсөн юм. Төв, Булган, Орхон, Сэлэнгэ аймаг зэрэг Монгол Улсын өнцөг булан бүрээс хүмүүс МАХН-ын гишүүн болохоор иржээ. Энэ үеэр Монголын биеийн тамир спортын сонирхогчдын холбооны тэргүүн, спортын мастер Б.Дашдорж, тус байгууллагын нарийн бичгийн дарга, спортын мастер Ж.Буянтогтох, Идэр дээд сургуулийн дэд захирал Ж.Бурмаа, жүжигчин СТА Ч.Энхтайван, Ардын жүжигчин, Төрийн шагналт, кино зураглаач Жигжидийн Навчаа зэрэг урлаг спортын алдартнууд намын гишүүнээр элслээ. Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Журмын нөхөд та бүхэн сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Та бүхний хүлээсэн хүлээдэг эх орончдын баярын мэнд хүргэе. Энэ баяр бол МАХН-тай салшгүй холбоотой. Хүмүүс энэ өдөр эх оронтой холбоотой сайхан зүйлсийг бодож байх ёстой. Мөн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан МАХН-ыг сонгон  улстөрийн шийдвэр гаргаж байгаа та бүхэнд талархаж байна. Эх орон гэдэг бол ганц хүн биш нийт олны тухай үг. Тиймээс өвөг дээс, Чингис хаан, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн хүн болгоныг бодох хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Нэр: zochin Огноо: 28 February 2015

mahn -d olon hun elseh bolno

Сэтгэгдэл бичих