“Хилийн застав байгуулахад гурван тэрбум төгрөг хэрэгтэй” гэв
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Монгол Улсынхаа усан хилийг эргээд иржээ. Монгол Улс БНХАУ-тай Буйр нуураар 30 км хиллэдэг. Одоогоор тэнд нэг заставтай бөгөөд мориор тойрч, усан хилээ хамгаалдаг аж.
Цаашид дахин нэг застав байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжтэй болбол хамгаалалт сайжирч, усан хилийг хэрхэн зөрчиж байгааг түвэггүй илрүүлэх боломжтой болохыг Тэргүүн шадар сайдад хурандаа Чойбаатар дуулгав.
Буйр нуурын 92 хувь нь Монголын нутагт, найман хувь нь Хятадын талд оршдог юм байна. Хилийн заагийг тогтоосон боловч хамгаалалтын хувьд харагдах зүйл байхгүй учраас застав нэмж байгуулан хилээ хамгаалах зайлшгүй шаардлагатай. Үүнд ойролцоогоор гурав орчим тэрбум төгрөг хэрэгтэй аж.
URL: