Монгол хүн дэлхийн жагсаалтанд багтлаа
“Forbes Mongolia” сэтгүүлийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дугаарын нүүр хуудсыг чимсэн “Монполимет” группийн удирдах зөвлөлийн дарга Ц.Гарамжав 2015 оны “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад албан ёсоор шалгарч орлоо. Энэ жагсаалтад “Forbes Mongolia” сэтгүүл Монголын бизнес эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж, “Forbes Asia” сэтгүүл хатагтай Ц.Гарамжавыг сонгон шалгаруулжээ. Энэ талаар “Forbes Mongolia” сэтгүүлийн гуравдугаар сарын ”Хүчирхэг эмэгтэйчүүд” дугаарт дэлгэрэнгүй гарах юм байна.
URL: