KFC идэж болдог аягатай болжээ
Их Британи дахь KFC түргэн хоолны сүлжээ ресторануудад кофег идэж болдог аяганд хийж үйлчилдэг болжээ. Шинэ аягыг өвөрмөц найрлагатай жигнэмгээр хийж, чихрэн цаасаар ороосны дараа халуунд тэсвэртэй шоколадаар бүрдэг аж.
Уг аягыг шууд идэхэд хатуу боловч аажимдаа зөөлөрч, уусдаг гэнэ. Аягыг шинэ төрлийн сав суулга бүтээдэг “The Robin Collective” компанитай хамтран бүтээсэн байна.
Тус компанийн төлөөлөгч уг аягыг хийхдээ байгалийн амт оруулагч нэмдэг бөгөөд бүгдийг идэж болдгийг өгүүлжээ. Тэрбээр “Бид аяганд талын цэцэгс, шинхэнэ хадсан өвс, нарнаас хамгаалах зориулалттай наргил самрын тос зэрэг хүрээлэн буй орчны олон төрлийн үнэр шингээсэн” хэмээн мэдэгдсэн аж.
Эдгээр үнэр нь хүнд зуны урин дулаан цаг, амралтын нь тухай дурсамжийг сэргээдэг гэнэ.
unen.mn
URL: