МАХН-аас Н.Энхбаярыг АТГ шалгах болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ
Өнөөдөр АТГ-аас Н.Энхбаярыг мөрдөн шалгах болсонтой холбогдуулан МАХН-ын төв хорооноос мэдэгдэл хийлээ.
Өчигдөр Н.Энхбаярын ээжийн наян насны ой тохиож байх мөчид АТГ-ын ажилтан н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр ирж маргааш /өнөөдөр/ 15:00 цагаас АТГ ирж мэдүүлэг өгөх шаардах хуудас хүлээлгэн өгсөн гэнэ. Харин энэхүү шаардах хуудсанд чухам ямар нэгэн шалтгаан байхгүй байсан бөгөөд Н.Энхбаяр ямар учраас байцаах болсныг нь тайлбарлуулах гэсэн асуултанд тэд зөвхөн та очих ёстой хэмээн хариулсан бөгөөд удаа дараа орж ирж шаардсан ажээ.
Иймд Н.Энхбаяр өөрийн хуулийн өмгөөлөгч нь хөдөө ажлаар явж байгаа болохоор очих боломжгүй гэсэн хариултыг өгөөд буцаасан байна. Харин өнөөдөр 15:00 цагаас АТГ ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй байгаагаа ч дуулгалаа.
Мөн МАХН-ын хорооны үзэж байгаагаар өнөөгийн “Ардчилал” бол дарангуйлалын халхавч болж байгаа бөгөөд хүний эрхийг маш ихээр зөрчиж байна. ОУ-ын хамтын нийгэмлэгийн гэрээг мөн зөрчсөн үйлдэл болж байна хэмээгээд АТГ болон ЦЕГ эрх мэдэлтнүүдийн гар хөл болж ажиллаж байна хэмээсэн юм.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Enkhbayaraar oroldohoo bolimoor yu Ard tumen bid durgyitsej bna
МАНАН бүхэлдээ ганц хүнээс ингэтлээ айх нь юу вэ? Монгол төрийн тэргүүн гэгдсэн хэдхэн хүн ганцхан Н.Энхбаяр гэсэн дайсан Монголд буй болсон мэтээр ингэж айхын учрыг олохоо байсан зон олны тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна.
Хэдэн зуун тэрбумаар нь ард түмний хөрөнгийг завшсан эх орноо барьцаанд тавьсан гадаадын, дотоодыхыг солгой зөвгүй өршөөх хэрнээ ганцхан хүнийг боорлох нь тун ичмээр юм. Одоо болиочээ. 2016 он хүртэл улстөр тайван амгалан байгаасай гэж ард нийтээрээ хүсч байна.
одоо ямар хэрэг зохиогоо бол? гар утс хулгайлсан хэргээр байж магадгүй. бөхийн өргөөнд энхбаярыг орж ирэх үед гончигдоржийн алмазан шигтгээтэй алтан айпон алга болсон гэсэн.