Улсын аварга уу, солонгос од уу?

20150226085410А.Сүхбат аварга зүлэг ногоон дэвжээнээ барилдаж байхдаа өдрийн од шиг үзэгддэг, охид бүсгүйчүүдийг өрөөсөн нүдээрээ ч үздэггүй өв тэгш сайхан эр гэгддэг байсан. Топ модель Алимаа А.Сүхбат аваргыг цэцгийн өнгө мэддэггүй эрвээхий гэж өдөж, ид мандаж явсан залуухан дуучин Т.Баясгаланг залуу Сүхбатыг тэндээс сэртэндэн хатгаж байсан ч ханийн журмыг бат сахиж явсан сайн бөх. Харин гэнэт зодог тайлснаасаа хойш “задран” охид бүсгүйчүүдтэй орооцолдож, одоо гурван эхнэрийн долоон хүүхэдтэй болчихоод байгаа. Хамгийн бага хатан гэгддэг Ж.Гармуушка нь одоо л 25 хүрч байгаа. 40 дөхөж явсан А.Сүхбат дөнгөж 20 хүрсэн Гармаатай дотноссоноос хойш залуу болох гэдэг юм уу, энд тэндгүй дугуй жийн давхиж, нүдэндээ давхраа оёулсан. Яг одоо 45 хүрч байгаа А.Сүхбат аварга 27-той МУГЖ Г.Ариунбаатар, дуучин А.Хосбаярыг хөгшөөн гэж дал мөрөө алгадан, хамтдаа дугуй унан давхиж харагддаг. А.Гармаагийнхаа хонхны баярт очин охидтой маасганаж, энд тэндгүй үсчин явж, хэд хэдэн клипэнд тоглоод амжсан хөл хөнгөн А.Сүхбат аваргыг харсан хүмүүс “Энэ хүн бөхийн дэвжээнээ зодоглож, энд тэнд ховор харагддаг байхдаа сүр хүчтэй байж. Одоо солонгос киноны залуу шиг шалчигнаад” хэмээн хүмүүс дургүйцэх болжээ. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр А.Сүхбат аварга шатарчин бүсгүйтэй халз тоглох болжээ.

Ч.Өлзий

agshin.mn


URL:

Нэр: 5 Sex Positions You Need to Try If Your Partner Has a Long Penis Огноо: 11 August 2019

Jun 25, 2018 -

Сэтгэгдэл бичих