2016 оны Ази Европын дээд уулзалт Улаанбаатарт болно

p19f4dk0mlso51ehvl9h1sc5mvq2-600x368

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар Ази, Европын уулзалт буюу ACEM-ийн дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулахад үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Нийслэлийн дэд Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд хариуцсан ажлын саналыг нэгтгэн тухай бүр Үндэсний зөвлөлд хүргүүлэн ажиллахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19f4dk2m7sfpujojvl1eggra13-600x364


URL:

Сэтгэгдэл бичих