Арнольд Щварценеггер кино ертөнцөд эргэн иржээ

АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Арнольд Щварценеггер улс төрийн амьдралаа орхиод дахин кино урлагтаа буцаж ирэхээр эргэж буцалтгүй шийдсэн аж. Тэрээр найруулагч Ким Чи Уны “Сүүлчийн эсэргүүцэл” хэмээх киноны гол дүрийг бүтээхээр болсон байна.

30 гаруй сая ам.долларын өртөгтэй уг киноны зураг авалтыг ирэх есдүгээр сараас авах бөгөөд 2013 онд дэлгэцэнд гаргахаар төлөвлөжээ. Жижиг хотын цагдаагаар ажиллаж байсан хүний амьдралын тухай өгүүлэх энэ кино Арнольд Щварценеггерийн уран бүтээлд цоо шинэ хуудас нээж буйг ажиглагчид хэлж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих